ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөл цагаан сарын хамтын золголт хийв
2021-02-10 21:43:46  

ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөл цагаан сарын хамтын золголт хийв_fororder_0e2442a7d933c895cea7e848aef474f883020012

10-ны үдээс өмнө Ардын Их Хурлын Танхимд ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөл 2021 оны цагаан сарын хамтын золголт хийв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин үг хэлж, Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийг төлөөлж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконг болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Тайваний эх орон нэгтэй ахан дүүс болон хилийн чанадад байгаа Хятадын цагаачдад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Ши Жиньпин онцлохдоо: чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, эхний зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх нь ХКН-ын тэмцлийн түүх, шинэ Хятад улсын хөгжлийн түүх, Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийн түүхэнд цөм маш чухал ач холбогдолтой юм. Энэ бол зөвхөн Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандалтын зангилаа алхам гэдгийг бид эрхбиш ойлгох хэрэгтэй, бид яасан ч оморхон сэтгэл ханаж, урагшлахгүй байж болохгүй, үргэлжлэн даруу хичээнгүй байж, хатуужилтай тэмцэн гуйвашгүй урагшилж, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэн Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө чармайн зүтгэж, хүн төрөлхтөний энх тайван хийгээд хөгжлийн ариун дээд үйлсийн төлөө тасралтгүй нэн их шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөл цагаан сарын хамтын золголт хийв_fororder_4ec2d5628535e5dddd6c5b250a21a0e7cc1b62f3

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: өнгөрсөн жилийг эргэцүүлэхэд сэтгэл цочирдуулам гэнэтийн өөрчлөлт байгаа төдийгүй омог бардам шантрашгүй урагшилсан ажиллагаа ч бий. Жилийн турш, манай нам эв нэгтэйгээр бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан сэтгэл нэгтэйгээр хүндрэл бэрхшээлийг даван туулж, халдвартай тэмцэн, үер усдалтай тэмцэж, өөрчлөлтийг ахиулан, нээлттэй байдлыг урагшлуулж, ядуугаас ангижруулахыг чухалчлан, ардын амьжиргааг дээшлүүлж, өсөлтийг хэвээр хадгалан их талыг тогтвортой байлгаж, бүх дэлхийд эн тэргүүнд халдварын дэгдэлтийг хяналтдаа авч, бүх дэлхийн эдийн засгийн гол цогцын дунд эерэг өсөлтийг түрүүлэн биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан түүхэн чанартай агуу амжилт олж, ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны зорилтод үүргийг товлосон хугацаандаа биелүүлж, шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн үр бүтээл тасралтгүй бий болж, “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулахыг үнэнхүү ахиулж, “13-р таван жил”-ийн төлөвлөгөөг төгс амжилттай биелүүлж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах явдлыг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрч, олон салбар шинэ чухал амжилт олсон байна гэжээ.