Хамтаар баяжихын шинэ эхлэл болов
2021-02-16 18:17:56  

“Тансаг идээн бэлдэнэ, гахайн мах, тахианы мах, дүпүгийн шөл гээд бүгд байгаа.” Энэ бол Сьчуан мужийн Лян Шань жөүгийн Жао Жюе сяний Атулиел тосгоны нэгэн бүсгүйн товлоод байгаа битүүний хоолны цэс юм. Яагаад энэ мэт сүр далайцтай тэмдэглэх гэж байгаагийн шалтгаан гэвэл: энэ жилийн цагаан сар бол тэр болон түүний хөршүүд ядуугаас ангижирсны дараах эхний цагаан сар болох юм.

2020 онд Атулиел тосгоны иргэд байнга төмөр шатаар авиран мацдаг байсан “уулан дээрх тосгон”-ы амьдралаасаа салж, засгийн газраас сэлбэн байгуулж өгсөн түгээл ус болон байгалийн шатамхай хийтэй шинэ байшиндаа нүүн ирсэн байна. “Уулан дээрх тосгон”-оос нүүн шилжсэн нь Хятад улс туйлын ядуу байдлыг бүх талаар арилгасны цомнол болох юм. Хятад улсын дарга Ши Жиньпин тэмдэглэхдээ: социолизм нь ард түмэнд аз жаргалтай сайн сайхан амьдрал бэлэглэдэг, ард түмний сайн сайхан амьдралын хувьд, ганц үндэстэн, ганц гэр бүль, ганц хүнийг ч орхигдуулж болохгүй юм гэжээ.

2020 оны эцэст Хятадын хамгийн сүүлчийн 52 ядуу сяний 1113 тосгон ядуугаас бүх талаар ангижирсан юм. Ингэснээр 8 жилийг туулаад, Хятадын одоогийн хэрэгжүүлж байгаа стандартын нөхцөлд хөдөө тосгоны ядуу амьдралтай зуун сая орчим хүн ам цөм ядуугаас ангижирч, 832 ядуу сянь цөм ядуугаас ангижирсан байна. Хятадын засгийн газар ард түмний сэтгэлд ханамжтай ядуугаас ангижирсан амжилтыг олж, бүх дэлхийн ядууг бууруулах салбарт том чухал хувь нэмэр оруулсан байна. Өнөө энэхүү амжилт нь хятадууд нэн сайн сайхан амьдралыг хөөцөлдөх шинэ хөдөлгөгч хүч болсон байна. Хятадын засгийн газар ядуу амьдралтай хүн амд хөгжлийн нэн олон боломж хангахаар хичээн зүтгэж, ядууг бууруулсан үр бүтээлийг бэхжүүлэн өргөжүүлж, хөгжлийн шинэ шатны үндэс суурийг бат бөхөөр эхлүүлсэн байна. Хятадын “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний санаачилгын дагуу ядуугаас ангижруулах шуурхай зорилтод үүргээ товлосон хугацаандаа биелүүлсний дараа буюу ирээдүйн 5 жилд Хятад улс хамтаар баяжихыг үнэнхүү ахиулж, 2035 он гэхэд “бүх ард түмэн хамтаар баяжих явдал нэн илэрхий бодит ахиц олох болно”.