Хятадад энэ онд олон хүмүүс тухайн байгаа газраа сар шинийн баяраа тэмдэглэв
2021-02-17 16:10:02  

Хятадад энэ онд олон хүмүүс тухайн байгаа газраа сар шинийн баяраа тэмдэглэв_fororder_src=http___xzrbw.cn___local_3_BD_B2_2F3D6569BDB2F27194E8FB81DD9_A2B51463_1D2B6&refer=http___xzrbw

Хятадын Төв Телевизийн мэдээ: Сар шинийн баярын амралтын сүүлчийн өдөр буюу 17-нд, гэр нутагтаа харьж сар шинийн баяраа тэмдэглэсэн хүмүүс буцах аяндаа гарч эхэлсэн бөгөөд тухайн байгаа газраа сар шинээ өнгөрөөсөн хүмүүсийн хувьд энэ жилийн сар шинэ баярын амралт өсөд өвөрмөц болсон юм. Сүүлийн үеийн статистик бүртгэлээс үзэхэд, энэ оны сар шинийн баярын амралт хөөр хөгжөөнтэй, өмнөх жилүүдээс арай өөр болж өнгөрлөө.

Сар шинийн баярын амралт сүүл хурааж, Хятадын олон газрынхан зорчигчдын буцах аяны оргил үеийг угтлаа. Цагаан сарын зорчигч тээврийн ажлын тусгай албаны бүртгэлд харуулснаар, 16-нд бүх Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 17 сая 873 мянган зорчигч аяласан байна. Буцах зорчигчид нэмэгдэхийн хэрээр олон газрынхан цар тахлын сэргийлэлтийн ажил болон аянчдын зогчигч тээврийн зохион байгуулалтын ажлыг сайтар хийж, цар тахлын сэргийлэлтийг бататгаж байна.

Гадагш зорчих зорчигчдын тоо ерөнхийдөө буурсны зэрэгцээ “хүмүүсийн хөл хөдөлгөөн багасаж, барааны урсгал нэмэгдсэн” буухиа шуудангаар дамжсан “сар шинэ” шинэ онцлог болов. Үндэсний шуудангийн үйлчилгээний аюулгүй байдлын төвийн тоо бүртгэлээс үзэхэд, 2-р сарын 11-15 болтол бүх Хятадын буухиа шуудангийн салбарын хүлээн авсан, илгээсэн илгээмжийн тоо 365 сая ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 224% хувь нэмэгдэж, амралтын үеэр ажилласан шуудангийн ажилтан 1 саяас давжээ. Сар шинийн баярын төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн нэг, хоёрдугаар зэрэглэлийн хотуудыг чиглэж, Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Ханжөү руу илгээгдсэн захиалга 20% гаруй хувиар өсжээ.

Хүмүүс “тухайн байгаа газраа сар шинээ тэмдэглэсэн”-ээр онлайн жижиглэнгийн борлуулалт, хорооллынхон хамтдаа захиалахаар төлөөлөл болгосон “гэрээсээ захиалах” хэлбэрийн эдийн засаг шинээр хөгжиж, “бичил хэмжээний эрэлт хэрэгцээ”, “гэрээсээ захиалах эдийн засаг”, “сар шинийн барааны захиалга” зэрэг нь хэрэглэгчдэд ихээхэн таашаагдсан байна. Битүүнээс шинийн тавныг болтол, битүүний хоол зууш, захиалгын хуурга, шарлагын хүнсний материал зэрэг нь ноднингийн билгийн тооллын мөн үеэс 90% хувь нэмэгдэж, тоглоом, спортын дасгал, гоо сайхны бүтээгдэхүүн, ном, бэлэн хүнс зэрэг нь онлайнаар захиалагчдын сонголтод давамгайлжээ.

Офлайн арилжааны нэгжүүдийн хувьд ч бизнес эрхлэлт нь нэмэгдэж, олон том хотуудын бизнес нэгжүүд сар шинийн баярыг тэмдэглэх олон хэлбэрийн онцлог борлуулалтын арга хэлбэр гаргасан нь баярын үеийн худалдаа борлуулалтыг нэмэгдүүлжээ.

Үүний зэрэгцээ сар шинийн баярын амралтын хугацааны кино тасалбарын борлуулалт нэмэгджээ. 2-р сарын 16-ныг хүртэлх байдлаар Хятадын киноны зах зээлийн 2021 оны киноны тасалбар нийт 10 тэрбум юаниас давж, сар шинийн баярын хугацааны киноны тасалбар 7 тэрбум юаниас давж, дахинтаа шинэ тэмдэглэл бүтээв.

Үүнээс гадна олон хүмүүс “тухайн байгаа газраа сар шинээ тэмдэглэсэн”-ээр хол зам зорчих нь буурсан боловч тухайн газраа аялан жуулчлах, ойролцоох газруудаар жуулчлах нь олширсон байна. Сүүлийн нэг долоо хоногт, тухайн газрын үзэмжт газруудын мэдээллийг хайсан хэмжээ өмнөх долоо хоногоос 70 хувь нэмэгдэж, сар шинийн баярын амралтын хугацаанд цар тахлын эрсдэлээр бага бүс нутгийн тухайн газрын жуучлалын урьдчилсан захиалга өмнөх оныхоос 660% нэмэгджээ. Ханжөү, Шанхай, Шэньжэнь зэрэг хотууд нь тухайн газрын аялал жуулчлалын хамгийн илүү хөл хөдөлгөөнтэй газар болж, зочид буудал, үзэмжит газар болон “Клоуд” аялал жуулчлал нь аялал жуулчлалын тэргүүн сонголт болжээ. Олон газрын аялал жуулчлалын зах зээлийн хувьд, жуулчдын хэрэглээ буурсангүй мөртөө жуулчдын сэтгэл ханамжтай байх үзүүлэлт, аялал жуулчлалын зах зээлийн эмх журам бүгд дээшилсэн байна.