Сар шинийн баярын хугацааны хэрэглээ 821 тэрбум юаньд хүрэв
2021-02-19 11:02:52  

Сар шинийн баярын хугацааны хэрэглээ 821 тэрбум юаньд хүрэв_fororder_src=http___www.lzbs.com.cn_gjnews_2021-02_19_4720813_c745226e-e699-4c07-a78c-ec78ef4fdefc&refer=http___www.lzbs.com

Хятад улсын билгийн тооллын сар шинийн баярын амралтын хугацаанд Хятад улсын 1.4 тэрбум хэрэглэгчдийн зарцуулалт 800 тэрбум юаниас давсан байна.

Хятадын Худалдааны яамнаас 17-ны орой нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл сар шинийн баярын хугацаанд бүх Хятадын жижиглэнгийн худалдааны болон хоол ундны гол гол компаниудын борлуулалт 821 тэрбум юаньд хүрч, ноднингийн сар шинийн үетэй харьцуулахад 28.7% хувь нэмэгджээ. Билгийн толлын сар шинэд Хятад улсын хэрэглээ ихэд нэмэгдсэнээр, хэрэглээ нь шинэ нэгэн онд Хятад улсын эдийн засагт хүчтэй түлхэц болох эрмэлзэл төрүүлсэн юм.

Өмнөх өмнөх оныхтой харьцуулахад энэ оны Хятад улсын сар шинийн баярны хугацааны хэрэглээнд цөөн бус шинэ онцлог бий болжээ.

Тухайлбал эн түрүүнд, сар шинийн баяраар хэвийн ажиллах нь худалдаа борлуулалтын томоохон индрүүдийн сонголт болов. Уламжлалт бизнес нэгжүүдийн борлуулалт ихээхэн нэмэгдсэн төдийгүй онлайнаар дамжсан хэрэглээ ч эрчтэй өсжээ. Сар шинийн баярын эхний зургаан хоногт бүх Хятадын онлайн жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 120 тэрбум юаниас давж, онлайнаар борлуулагдсан хоол ундаа ноднингийн сар шинийн үеэс 135% нэмэгджээ. Сар шинийн баярын эхний зургаан хоногт 480 сая ширхэг илгээмжийг хүлээн авсан нь ноднингийн адил хугацааныхаас 3 дахин нэмэгдсэн байна.

Цар тахлын нөлөөнөөс шалтгаалан, жижиглэнгийн борлуулалтын онлайн, офлайн хэлбэр уялдан нэгдэх нь түргэсэх чиг хандлага үргэлжилсээр байгааг эдгээр тоо баримт харууллаа. Үүнээс гадна энэ нь энэ онд хэдэн зуун сая Хятадын иргэд цар тахлаас сэргийлэхийн тулд хол явж жуулчлахаа багасгасан, тухайн байгаа газраа сар шинээ тэмдэглэсэнтэй холбоотой юм. Баярын хугацаанд хотуудын хэрэглээний эрэлт хэрэгцээ буурсангүй бөгөөд хөдөө тосгоны бүс нутгийн хэрэглээний эрэлт хэрэгцээ өсөж, цахим худалдааны салбар энэ боломжийг сайтар ашигласан байна. Интернет сүлжээгээр хийгдсэн борлуулалт 120 тэрбум юаниас давсан нь үүнийг тод гэрчиллээ.

Сар шинийн баярын хэрэглээний бүтцийн хувьд, Хятад хүмүүсийн хэрэглээний чанар дээшилж буй чиг хандлага улам илэрхий болов. Энэ оны сар шинийн хугацаанд, цар тахлын нөлөөнд гүн өртсөн киноны салбар сэргэж, 7 хоногийн амралтын хугацаанд кино театрууд 160 сая үзэгч хүлээн авч, тасалбар нь 8 тэрбум юаниас давсан нь сүүлийн жилүүдийн адил хугацааны хэмжээнээс хол давж, олон улсын бие даасан зах зээлийн ганц өдрийн киноны тасалбар, нэг долоо хоногийн киноны талсар зэрэг олон зүйлээр дэлхийн тэмдэглэл бүтээжээ. Хятадын хэрэглэгчид санаа зоволтгүйгээр кино театруудаар очсон нь Хятад улс халдварыг сайтар хяналтад авсны гэрчилгээ болсон төдийгүй эдийн засгийн сэргэлтийн итгэлийг нэмэгдүүлээ.

Сайн сайхан амьдралд хүрэхээр эрмэлзэж буй 1.4 тэрбум Хятад хүмүүс бол Хятад улсын эдийн засгийн асар хүчирхэг дотоод хөдөлгөх хүчин юм. 2020 онд, “КОВИД-19” халдварын нөлөөнд өртсөн боловч Хятад хүмүүсийн хэрэглээний зарцуулалтын ДНБ-нд эзлэх хэмжээ 54.3% хувьд хүрч, сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшнийг хадгаллаа. 2021 оны сар шинийн үеэр хэрэглээ ид нэмэгдсэн нь Хятад улсын хэрэглээний зах зээл цар хүрээгээр асар том төдийгүй нэн их боломжтой гэдгийг тусгалаа.

Морган Стэнли компанийн саяхан нийтэлсэн тайланд, хойшдын 10 жилд Хятад улсын оршин суугчдын хэрэглээ жил бүр дунджаар 7.9% хувь нэмэгдэх бөгөөд “энэ бол олон улсын хамгийн дээгүүр түвшин юм” гэж таамагласан байна. Хятад улсын засгийн газар дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөх, хот сууринжилтыг үргэлжлүүлэн ахиулах бодлого хэрэгжүүлж байгаа, түүнчлэн шинжлэх ухаан технолгийн хөгжил зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөр, 2030 он гэхэд Хятад улсын оршин суугчдын хэрэглээ нийт 12.7 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй бөгөөд энэ нь 2019 онд тус байгууллагаас 5.6 их наяд ам.доллар хүрнэ гэж таамаглаж байснаас хамаагүй дээгүүр байна гэж уг тайланд дурджээ.

Цар хүрээгээр асар том дотоодын зах зээл, өргөжин нэмэгдсээр буй хэрэглээний боломж нь Хятад улс хөгжлийн шинэ үе шатанд орох, хөгжлийн шинэ төлөв байдлыг эмхлэн байгуулахад чухал дэмжлэг болох нь дамжиггүй байна.