Шиньжяны сурталчилгааны хурал Өрөмч хотод болов
2021-02-22 23:06:31  

ХТРТ-ийн мэдээ: ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газар, Хятадын Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны намын хорооны хамтран зохион байгуулсан "Хятадын Коммунист намын үйл явдлууд" Шиньжяны тусгай сурталчилгааны хурал 22-ны үдээс хойш Өрөмч хотноо болов. 80 гаруй улс орны 200 шахам улс төрийн намууд, олон улсын байгууллага, нийгэмлэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зөвлөхүүдийн 300 гаруй төлөөлөгч онлайн хэлбэрээр хуралд оролцжээ.

Шиньжяны сурталчилгааны хурал Өрөмч хотод болов_fororder_图片1

Сурталчилгааны хурал "Иргэдийн сайн сайхан амьдралын төлөө" гол сэдвийн хүрээнд хүмүүсийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, ядуурлыг бууруулах, үндэсний эв нэгдэл зэрэг талаар ШУӨЗО Төв Хорооны шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, үндэстнүүдийн ард түмнийг дайчлан, сайн сайхан амьдралын өөд тэмүүлсэн бодит үйл явдлуудыг танилцуулсан байна.

Иракийн Курдын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Кава Махмуд: Терроризм бол дэлхий нийтийн хамтын дайсан, Шиньжян дахь Хятадын засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь маш сайн үр дүнтэй байна. Хэдэн жилийн өмнө Тэрээр Өрөмч хотод айлчилж байсан юм. Терроризмтой тэмцэх талаар Хятад улс түүхэн сайн үндэс суурьтай. 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс байгуулагдсаны дараа шашин шүтэх эрх чөлөөг илт баталгаажуулсан анхны үндсэн хуулийг батлав. Түүнээс хойш шашин шүтэгчид болон шүтлэггүй хүмүүсийн тэгш эрхийг хамгаалах олон хууль тогтоомж гаргажээ. Түүнчлэн Хятад улсын төр, шашин тусгаарлагдсан учир, Хятадын улс төр нь шашинд саад болохгүй гэв.

Шиньжяны сурталчилгааны хурал Өрөмч хотод болов_fororder_图片2

Туркийн Эх оронч намын дарга Догу Перинчек: 1997 оноос хойш Шиньжян нутагт таван удаагаа зочилсон бол очих болгон цоо шинэ Шиньжянтай танилцдаг. Дэлхийн хэмжээнд даяаршил, соёлын хөгжлийн үйл явцад Шиньжянгаас илүү амжилтад хүрсэн жишээг тэрээр харж байгаагүй. Туркийн Эх оронч намын төлөөллийн хувьд тэрээр Шиньжяны хөгжлийн ололт амжилтыг хараад маш их баяртай байна. Шиньжяны ололт амжилтыг зөвхөн эдийн засгийн салбар төдийгүй соёлын салбарт ч тусгагдаж байна. Тэд Шиньжяны Турпан, Или болон бусад бүс нутгуудаар явахдаа нутгийнхаа соёлыг маш сайн хамгаалж буйг олж харсан гэжээ.

Шри Ланка - Хятадын Найрамдлын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ратиндра Курувита хэлэхдээ: Барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол барууны орнуудад ноёрхол тогтоох багаж хэрэгсэл юм, хүмүүс тэдний зорилго, мөн чанарыг сайтар ойлгох ёстой. Хөгжиж буй орнуудын хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөхийн тулд эдгээр мэдээллийн хэрэгслүүд нь өдөр бүр иймэрхүү мэдээллээр бөмбөгдсөөр байна. Нацистын дээд тушаалтан Пол Жозеф Геббелсийн хэлсэнчлэн: Хуурамч үгийг 1000 удаа давтахад үнэн болдог. Энэ бол эдийн засгийн болон цэргийн давуу байдлыг баталгаажуулахын тулд барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн баримталдаг арга барил юм.