Хятад улс Этиопт яаралтай тусламж үзүүлнэ
2021-02-22 21:59:56  

Этиопын Тиграй мужийн дайны дараах хүмүүнлэгийн байдалтай холбогдуулан Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 22-ны өдөр болсон  ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ,  Тиграй мужид амьжиргааны үндсэн баталгааны эд зүйлс хомстож байгаа тул Хятад улс Этиопт тутарга, улаан буудай зэрэг яаралтай хоол хүнсний тусламж үзүүлэх болно гэжээ.