Шиньжянтай холбоотой цуурхлыг няцаав
2021-02-22 21:53:05  

Америкийн засгийн газрын гаргасан Шиньжянтай холбоотой тайлан нь цуурхал болохыг Америкийн мэдээний сайтаар саяхан мэдээллээ. 22-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, үнэн бодит байдал нь ямар ч тайлбараас илүү хүчтэй байдаг, шударга үнэлгээ хүний сэтгэлд байдаг гэжээ.

    Ван Вэньбинь хэлэхдээ, Америкийн бие даасан мэдээллийн сайт нийтлэл гаргаж, Адриан Зензийн тоо баримтыг дур зоргоороо ашиглан, баримтуудыг өөрчилж, жишээ хийсвэрлэн зохиосон зэргийг олон иш баримттай няцааж, түүний үнэн мөн дүрийг илчилж, Хятадын засгийн газар Шиньжяны үндэстний цөөнхөд үндэс угсаагаар нь устгах бодлого хэрэгжүүллээ гэдэг нь цуурхал болохыг нотолсон юм гэжээ.
    Ван Вэньбинь хэлэхдээ, Адриан Зенз мэтийн хүмүүсийн дур зоргоороо цуурхал тарааж бусдыг хохироох үйлдэл нь шударга ёсны шийтгэлийг эрт оройгүй олох юм гэжээ.