Хятад, Монгол цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна
2021-02-23 10:03:40  

Хятад, Монгол цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна_fororder_mongol_20210223100419

22-ны орой, БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар илгээсэн коронавирусний эсрэг 300 мянган тун вакцин Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Монгол улсад цар тахлын нөхцөл байдал хүнд үед Хятадын тал Монголд вакцин олгож байгаа нь хоёр ард түмний "зовлон жаргалаа хамтатган, хүнд бэрхийг хамтаар даван туулах" гүн зузаан найрамдлыг дахин харуулж байна.

Цар тахал дэгдсэний дараа Монголын ард түмэн Хятадын цар тахлын эсрэг тэмцэлд анхаарал хандуулж, идэвхтэй дэмжлэг үзүүлсэн юм. Цар тахал хамгийн хүнд үед Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулга БНХАУ-д айлчилж, 30 мянган хонь хандивласан бол, Монгол улсын олон нийт Хятадад туслах өргөн цар хүрээтэй хандивын аян өрнүүлсэн юм. Энэ нь Хятадын засгийн газар, ард түмний цар тахлын эсрэг тэмцлийг Монголын тал тууштай дэмжиж байгааг харуулсан төдийгүй, мөн Хятад, Монгол хоёр орон, хоёр ард түмний гүн зузаан найрамдлыг гэрчилсэн юм.

Монголын ард түмний харамгүй тусламжийг Хятадын засгийн газар, ард түмэн үргэлж санаж, лийрийн хариуд тоор барьж, халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын туршлага, мэдээллээ шуурхай хуваалцсан төдийгүй олон удаагийн буцалтгүй тусламж олгосон юм. 30 мянган хонины бэлэг авсан Хүбэй муж ч Монголын ард түмэнд зориулан тухайн нутгийн нэрийн гаралт бүтээгдэхүүн болсон цай бэлэглэсэн байдаг.

22-ны орой, талууд онгоцны буудалд вакцин хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулж, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Цай Вэньрүй, МУ-ын засгийн газрын шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан нар оролцов.

Хятад, Монгол цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна_fororder_mongol_20210223100427

С.Амарсайхан хэлсэн үгэндээ, "БНХАУ-ын засгийн газар, ард түмэн 300 мянган тун вакцин хандивлаж буйд МУ-ын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 2020 онд дэлхий нийт амаргүй жилийг үдэж, цар тахлын аюул, эрсдэл одоо ч арилаагүй хэвээр байна. “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж монголчууд ярьдагчлан “Ковид-19”-ийн халдвар тархсан үеэс эхлэн Монгол, Хятад хоёр улс бие биендээ эд материалын болон сэтгэл санааны харамгүй дэмжлэг харилцан үзүүлж, хөрш орнууд хүндрэл бэрхшээлийг хамтран туулж буйн бодит жишээ болж байгаа билээ. БНХАУ-ын засгийн газар, ард иргэдээс олон удаагийн тусламжаар хандивласан амны хаалт, хамгаалалтын хувцас, шинжилгээний аппарат зэрэг эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмжүүд манай улсын цар тахалтай тэмцэх ажилд чухал дэмжлэг болж ирснийг тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаа Хятадын талаас олгож буй вакцин нь манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт миний бие итгэлтэй байна” гэлээ.

Хятад, Монгол цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна_fororder_moongol_20210223100433

БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Цай Вэньрүй "Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холболдсон найрсаг хөршүүд. КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс харилцан тусалж, цар тахалтай хамтран тэмцэж, Хятад, Монголын эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болголоо. Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлт маш давчуу байна. Хятадын тал Хятад вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн Ши Жиньпин даргын чухал амлалтыг биелүүлэхийн тулд дотоодынхоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд ч бэрхшээлийг даван туулж, эргэлзэх зүйлгүйгээр МУ-д 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэхүү үйл явдал Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшин хийгээд хоёр улсын ард түмний гүн зузаан найрамдлыг бүрэн харуулж байна. МУ цар тахалтай илүү сайн тэмцэхэд энэхүү вакцин тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Халдварын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, цар тахлыг хамтдаа ялан давж, Хятад, Монгол хоёр улсын бүхий л салбарын цаашдын хамтын ажиллагааг илүү үр бүтээлтэй байлгахын төлөө Монголын талтай үргэлжлэн хамтдаа хичээн зүтгэхэд Хятад улс бэлэн байна гэлээ.