Вакциныг шугдаргаар хуваарилахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав
2021-02-23 10:21:57  

Вакциныг шугдаргаар хуваарилахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав_fororder_0654B6C0-0CB9-4F09-BBEB-3DB80415903E

Тухайн орон нутгийн цагаар 22-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46 дахь хурал Женев дэх Үндэстнүүдийн ордонд нээгдэв. Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ерөнхий ассамблейн 75-р удаагийн чуулганы дарга Волкан Бозкир, НҮБ-ын Хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар Мишель Бачелет нар тус тус видеогоор үг хэлсэн байна. Антониа Гутерриш “КОВИД-19”-ийн эсрэг вакциныг шударгаар хуваарилахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлсэн үгэндээ: “КОВИД-19” халдвар дэлхийд түгэн тарсан нь хүн төрөлхтөний том гэр бүр бол олон салбарт харилцан хоорондоо уялдаа холбоотойг харууллаа. Цар тахал нь уулын байсан санал зөрөлдөөн, эмзэг байдал болон шударга бус байдлыг улам гааруулж, шинэ ан цав суулгаж, хүний эрхийн талаар хагарал үүсэх, хүний эрхэнд халдах үйлдэл зэрэг сөрөг байдлыг бий болгов. Олон зуун сая айл өрхийн амьдрал ноцтой эвдэгдэж, хүмүүс ажлаа алдаж, өрөнд баригдан, орлого нь ихээр багаслаа. Цар тахал бүр цаашлаад эмэгтэйчүүд, цөөнх бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, дүрвэгсэд, ахмад настан, цагаачид болон уугуул иргэдэд ноцтой хохирол учруулж, туйлын ядуу байдал сүүлийн хэдэн арван жилд анх удаа нэмэгдэв гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “КОВИД-19” халдвараас улбаалан хүний эрхийн асуудал анхаарлын төвд орж байгаагийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлт сэргэж буй нь бидэнд талыг өөрчлөх боломж нээгдэж байна. Өдгөө бид заавал шинээс гараа авч, дахин бүтээн байгуулж, хүн бүхэн хүний эрх болон хүн төрөлхтөний нэр хүндийг эдэлсэн зайлшгүй урьтал нөхцөл дор сайтар сэргэх хэрэгтэй юм. Бид зориг шийдэж, хамтдаа хичээн чармайвал энэ зорилтыг биелүүлж чадах юм гэсэн байна.