Шиньжяны асуудлаар Канадад эсэргүүцэл илэрхийлэв
2021-02-23 20:17:58  

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 23-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Канадын Төлөөлөгчдийн танхимын гаргасан Шиньжянтай холбоотой санал нь бодит байдал болон хэвийн ойлголтоос няцаж байгаа бөгөөд Хятад улсыг зориуд харлуулан гутааж, олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн дүрмээс ноцтой зөрчин, Хятад улсын дотоод засагт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байгаа явдал юм. Хятад улс үүнийг хатуу зэмлэн, эрс эсэргүүцэж байна. Канадын талтай төв чанга харилцахаа илэрхийлсэн юм гэжээ. 

    Ван Вэньбинь хэлэхдээ, Шиньжянтай холбоотой асуудлын үндсэн чанар нь терроризмын эсрэг, хэт даврамтгай үзлийн эсрэг асуудал юм. Үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах Хятад улсын шийдвэр зориг гуйвшгүй юм. Хятад улсын ашиг сонирхлыг хохироосон ямарваа үйл ажиллагаанд Хятад улс эрс чанга хариу барина гэжээ.