Брунейн Султанд үндэсний баярын мэндчилгээ дэвшүүлэв
2021-02-23 15:49:04  

2-р сарын 23-нд, Бруней Даруссалам улсын тусгаар тогтнолын 37 жилийн ойг тохиолдуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бруней Султан Хассаналд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин: Хятад, Бруней бол найрсаг хөрш байж, цар тахлын эсрэг хүчээ нэгтгэн тэмцэж ирсэн нь хоёр талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны бат бөх үндэс суурийг гүйцэд харууллаа. Эрхэм ноён тантай хамтран зүтгэж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, Хятад-АСЕАН яриа хэлцлийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг ашиглан, Хятад улсын “2035 оы хөгжлийн зорилт” болон Брунейн “2035 оны төсөл”-ийг сайтар холбож, улмаар хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээхэд миний бие бэлэн байна гэжээ.