Ши Жиньпин Запаров нар утсаар ярьжээ
2021-02-23 10:27:57  

Хятад улсын дарга Ши Жиньпин, Киргизийн ерөнхийлөгч Запаров нар 2-р сарын 22-нд утсаар ярьжээ.

Ши Жиньпин: Хятад, Киргиз дипломат харилцаа тогтоосон 29 жилийн турш хоёр орны харилцаа олон сорилтыг давж, эрүүл тогтвортой хөгжлөө барьж ирлээ. Гол чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлаар хоёр тал харилцан дэмжиж, “бүс ба зам”-ыг хамтран байгуулах талаар чухал амжилт гарган, олон улсын үйл хэрэгт зохицуулалтаа эрчимжүүлж ирлээ. Киргиз улс тогтвортой хөгжлөө хадгалахыг Хятад улс хүсэх бөгөөд өөрийн орныхоо нөхцөл байдалд зохицсон хөгжлийн замаа сонгож, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжиж ажиллана. Түүнчлэн хоёр орны харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг барьж, иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ түвшинд гаргаж ажиллахад ч бэлэн байна. Хоёр талаараа эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, том чухал төслийн хэрэгжилтийг баталгаажуулах хэрэгтэй. Хятад улсын аж ахуйн нэгжүүд Киргизэд хөрөнгө оруулахыг Хятадын засгийн газар урамшуулан дэмжих бөгөөд Киргиз чанар сайтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэргээ Хятад улсад экспортлохыг ч дэмжинэ. Хоёр талаар мөн аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орон, тэрчлэн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. Мөн цар тахлын эсрэг Киргизэд дэмжлэг үзүүлэхэд Хятад улс бэлэн гэжээ. 

Капаров: Киргизийн эдийн засаг, нийгмийн хөгжил, тэр дундаа цар тахлын эсрэг тэмцлийг эрчтэй дэмжиж ирсэн Хятад улсад талархал дэвшүүлье. Хятад улс бол Киргизийн өнө мөнхийн итгэл найдвартай сайн хөрш, сайн найз, сайн түнш мөн. Хонкног, Шиньжян, Тайвань зэрэг Хятад улсын гол чухал ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар Киргизийн тал Хятад улсыг бүрэн дэмжиж, нэг Хятадын зарчим дээрээ тууштай байх болно. Хятад улсын аж ахуйн нэгжүүд Киргизэд хөрөнгө оруулахыг сайшаан дэмжих бөгөөд Хятадын талтай хамтран төмөр замын бүтээн байгуулалтын төсөл зэрэг том чухал төслүүдийг урагшлуулж, “бүс ба зам”-ын чансаатай хөгжлийг ахиулахад бэлэн. Саяхан Ши Жиньпин дарга та “Давосын хөтөлбөр” хэлэлцүүлэг дээр олон талт үзлийг баримтлан, дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах санаачилга дэвшүүлсэн нь өнөөгийн дэлхий ертөнцөд маш чухал ач холбогдолтой юм. Хятад улстай хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад Киргизийн тал бэлэн байна гэжээ. 

Д.Хүчитбаатар