АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 500 мянгаас давав
2021-02-23 15:39:56  

АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 500 мянгаас давав_fororder_微信图片_20210223154038

22-ны өдөр гэхэд АНУ-д КОВИД-19 цар тахлын улмаас 500 мянга гаруй хүн нас баржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Байден мөн өдөр Цагаан ордонд цар тахлын улмаас нас барсан хүмүүст зориулан эмгэнэлийн арга хэмжээ зохион явуулсан бөгөөд 26-ны өдөр хүртэл Америкийн улсын далбааг хагас бөхийлгөн эмгэнэл илэрхийлэх тушаал гаргажээ.

АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 500 мянгаас давав_fororder_微信图片_202102231540381

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, Америкийн зүүн нутгийн цагаар 22-ны өдрийн 16 цаг 24 минут, Бээжингийн цагаар 23-ны өдрийн 5 цаг 24 минут хүртэл, АНУ-д КОВИД-19 цар тахлын улмаас нас барсан хүний ​​тоо 500 мянгаас давж, нийт 500 мянга 71-д хүрч, халдвар авсан хүний тоо 28 сая 170 мянгаас давжээ.  

АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 500 мянгаас давав_fororder_微信图片_202102231540382

Байден хэлэхдээ, АНУ-д өнгөрсөн нэг жилд цар тахлын улмаас амь насаа алдсан хүний тоо "Дэлхийн нэгдүгээр, хоёрдугаар дайн ба Вьетнамын дайны үеэр нас барсан хүний ​​тооны нийт тооноос давсан байна". "Нэг улс орны хувьд бид иймэрхүү хүнд хэцүү хувь тавиланг хүлээн авч чадахгүй байна. Бид уг халдварт өвчинтэй удаан хугацаанд тэмцэж чадах боловч иймэрхүү элэг эмтрэм уй гашуунаас эрхбиш татгалзаж, амь нас бүхнийг статистик тоо, тодорхой бус зүйл эсвэл мэдээ мэдээлэл хэмээн үзэхээс эрхбиш татгалзах ёстой" юм гэжээ.

Байден хэлсэн үгэндээ, цар тахлын эсрэг тэмцэлд Америкийн ард түмэн эвлэрэн нэгдэх ёстой. Мөн сонор сэрэмжтэй байж, өөр хоорондын зайгаа хол байлгаж, маск зүүж, ээлж дараатай вакцин тариулахыг дахин уриалжээ. \Ренчинсоо\