ДЭМБ-ын шинжээч өрнөдийн хэвлэлийн мушин гуйвуулсан мэдээллийг шүүмжилжээ
2021-02-23 15:41:45  

ДЭМБ-ын “КОВИД-19” вирусийн эх үүсвэрт судалгаа хийх олон улсын шинжээчдийн багийн гишүүн, Данийн Копенгагены их сургуулийн профессор Сеа Фисчер 22-нд Данийн “Улс төрийн сонин”-д ярицлага өгөхдөө, шинжээчдийн багийн саяхан Уханьд өрнүүлсэн “КОВИД-19” вирусийн эх үүсвэрт судалгаа хийх хамтын ажиллагааг өрнөдийн зарим мэдээллийн хэрэгсэл мушгин гуйвуулж мэдээлснийг зэмлэн буруушаагаад, Уханьд өрнүүлсэн судалгааны ажлын үр бүтэмж уулын төсөөлснөөс давсан гэжээ.

Америкийн “Нью Йорк таймс” зэрэг өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд Уханиас “анхны тоон өгөгдлийг олохын аргагүй” гэхчлэн мэдээлснийг Сеа Фисчер няцаасан байна. Тэрээр хэлэхдээ: Уханьд өрнүүлсэн ажиллагаа олон талаар уулын төсөөлснөөс давлаа. Хятадын тал бүрэн гүйцэд бэлтгэл хийсэн бөгөөд их хэмжээний өгөгдлийг хангаснаар мэргэжилтний баг эдгээр тоон өгөгдөл болон баримтуудад суурилан ярилцлага өрнүүлсэн юм гэжээ.

Сае Фисчер хэлэхдээ: Олон улсын шинжээчдийн баг Хятадын талын эрдэмтэдтэй хамт чухал сэдвийн талаар ярилцаж, харилцан нөгөө талынхаа үзэл ойлголт, чадварыг хүндэтгэн, богинохон хугацааны дотор хамтаар чухал үр бүтэмжид хүрсэн, энэ бол урт удаан хугацааны судалгааны чухал алхам, түүнчлэн сайн гараа болов гэжээ.

“Нью Йорк таймс” сонин энэ сарын 12-нд нийтлэл гаргаж, сүүлийн үед Уханьд очсон ДЭМБ-ын мэргэжилтний үгнээс “эш татан”, Хятад улс “КОВИД-19” халдвар дэгдсэний эхний үеийн мэдээллийг нийтлэхээс үргэлжлэн татгалзсан байна, энэ нь тэд чухал баримт олох, улмаар хожим ирээдүйд ийм төрлийн өвчин эмгэг дэгдэхийг хориглоход хүндрэлтэй болгов гэж мэдээлжээ. ДЭМБ-ын олон эрдэмтэн болон холбогдох судлаачид Америкийн “Нью Йорк таймс”-ыг шүүмжилж, тус сонины мэдээлэл “зориуд мушгин гуйвуулан”, “энд тэндээс нь сонгон түүж уул санааг нь гуйвуулсан” гэж үзсэн бөгөөд “Хятадын тал дэлхий нийтэд КОВИД-19 цар тахлын эх үүсвэрийг илүү сайн ойлгоход тустай байж мэдэх анхны тоон өгөгдлийг хуваалцахаас татгалзсан” хэмээн мэдээлсэн нь тэдний Хятад улсад ажилласан байдалтай нийцэхгүй байна гэжээ.