Вакцинг шударгаар хуваарилахыг шаардав
2021-02-23 19:57:31  

Орон нутгийн цагаар 22-нд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 46-р хурал Женевт эхлэв. Тус өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, НҮБ-ын 75 дахь Ерөнхий Ассамблейн дарга Волкан Бозкир болон НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан дээд мэргэжилтэн Мишель Бачелет нар цөм видеогоор үг хэлэв. Олон улсын хамтын нийгэмлэг шинэ коронавирусын вакцинг шударгаар хуваарилахыг Гутерриш тусгайлан шаардсан байна.

Вакцинг шударгаар хуваарилахыг шаардав_fororder_rBABDGA0O9aANPU8AAAAAAAAAAA935.650x362

Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэлсэн үгэндээ: шинэ коронавирусын халдвар бүх дэлхийг хамарч, хүн төрөлхтөний том гэр бүль олон салбарт цөм хэлхээ холбоотой байж, харилцан уялдахыг сануулсан байна. Харин халдварын байдал нь угаасаа байсан санал зөрөлдөөн, эмзэг буурай байдал болон тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, шинэ хагаралыг бий болгов, үүнд хүний эрхийн талаарх адил бус давхарга бий болох, хүний эрхэнд халдсан ажиллагааны улмаас ноцтой муу орчил үүсэх зэрэг багтаж байна. Хэдэн зуун сая гэр бүлийн амьдрал хүнд ноцтой үймэж, хүмүүс ажил алдаж, өр төлөөс нэмэгдэж, орлого багасав, ялангуяа халдвар нь эмэгтэйчүүд, цөөнх бүлгийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, дүрвэгсэд, өндөр настнууд, цагаачид болон нутгийн уугуул иргэдэд хүнд ноцтой хохирол авчирч, туйлын ядуучуудын тоо хэмжээ хэдэн арван жилийн туршид анх удаагаа нэмэгдсэн байна гэжээ.

Гутерриш хэлэхдээ: шинэ коронавирусын вакцинг шударгаар ашиглаж чадаагүй байгаа нь бүх дэлхийн шинэ асуудал болов гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “сүүлийн үед хүмүүсийг бухимдуулж байгаа явдал бол вакцин тарих ажил шударга байхыг баталгаажуулж чадаагүй явдал болох юм. Өнөөг хүртлэх байдлаар, 10 орны хэрэглэсэн шинэ коронавирусын вакцин нь нийт вакцингийн хэмжээний 75%-ийг эзлэв. Вакцингийн шударга байдал нь хүний эрхийг хамгаалсан явдал болох юм. Вакцингийн үндсэрхэг үзэл нь хүний ​​эрхийг үл тоомсорлосон явдал болох юм. Вакцин эрхбиш бүх дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн байж, бүх хүмүүс цөм ашиглаж чадсан байх хэрэгтэй” гэжээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах системчилсэн үзэл, хариуцлага тооцох болон авран туслах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг энх тайванаар эсэргүүцэх байдлын хариу тусгал зэрэг байдлыг тайлагнахаар НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс шийдвэрлэснийг Гутерриш сайшааж, холбогдох тал бодит үйл ажиллагаа авахыг хүссэн байна.

Тэрээр бас тэмдэглэхдээ: цөөнх бүлгийн хүмүүс бол олон орны баялаг соёлын нийгмийн бүтцийн нэн бүрэлдэхүүн болох юм. Цөөнх бүлгийн хүмүүсийн соёл, үг хэл, шашин шүтлэг дайралтад учрах үед, бүх хүмүүс цөм хохирогч болдог учраас холбогдох бодлого хэрэгжүүлэхийг эрхбиш үргэлжлэн ахиулж, хүний эрх болон шашны онцгой чанар, соёлын онцгой чанар, нийгэм соёлын өвөрмөц онцгой чанарыг бүрэн хүндэтгэж, нөхцөл байдлыг бүрдүүлэн өгч, үндэстэн бүхэн тухайн нийгмийнхээ нэгэн хэсэг болохыг өөрт нь мэдрүүлсэн байх хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “бид эрхбиш цөөнх бүлгийн хүмүүсийн эрх ашгийг онцгой чухалчлах хэрэгтэй, учир нь тэдний дотрох маш олон хүмүүс дэлхийн олон газарт заналхийлэлд өртөж байна. Хүн төрөлхтөний аз жаргал биологийн олон янз байдлаас салж болошгүй, хүн төрөлхтөн ч гэсэн үндэстний олон янз байдлаас салж чадахгүй юм. Харин өнөө олон төрөл хэлбэрийн гадуурхал оршиж байгаа төдийгүй зарим хүмүүс уусган хайлуулах бодлогоор дамжин үндэстний цөөнхийн соёлын өвөрмөц чанар хийгээд шашны өвөрмөц чанарыг устгахаар оролдож байна” гэжээ.

НҮБ-ын 75 дахь Ерөнхий Ассамблейн дарга Волкан Бозкир нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ: шинэ коронавирусын уушгины халдварын том нөхцөлд, хүний эрхийн хамгаалалтыг эрчимжүүлэх явдал нэн товойм чухал болсон байна гэжээ.

Вакцинг шударгаар хуваарилахыг шаардав_fororder_rBABC2A0O86AHWgCAAAAAAAAAAA173.650x365

Тэрээр хэлэхдээ: “шинэ коронавирусын уушгины халдварын дэгдэлтэд чиглүүлсэн бүх хариу арга хэмжээ нь эрхбиш цөм хүний эрхээр төв болгож, ард иргэдийг хамгаалахыг ахиулсан байх хэрэгтэй, үүнд харгалзан бодолцох шаардлагатай хамгийн эмзэг буурай бүлгийн хүмүүс багтаж байна, бас бүх хүмүүст шинэ коронавирусын вакцинг эрх тэгшээр болон шударгаар хуваарилахыг баталгаажуулах явдал багтаж байна. Хамгийн чухал нь гэвэл, бүх төлөвлөгөө болон хариу үнэлгээний явцдаа иргэний нийгэм, хувийн хэвшил болон ашиг сонирхолын холбоотой бүх хүмүүсийн оролцоог ахиулж, санал хүсэлтээ өгөх ёстой” гэжээ.

НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан дээд мэргэжилтэн Мишель Бачелет хэлэхдээ: шинэ коронавирусын уушгины халдварын нөлөөлөл дуусаагүй хэвээр байсаар, эдийн засаг, нийгэм болон ард иргэдэд үзүүлэх түүний нөлөө сая л эхэлж байна. Бүх дэлхийн хэмжээнд туйлын ядуурал болон тэгш бус үзэгдэл гаарч байна. Эмэгтэйчүүдийн эрх ашиг хийгээд эрх тэгш байдал, хүүхдүүд болон залуучуудад боловсрол болон боломж хангах, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг ахиулах зэрэг нь бүгд нугарал саадалд учирсан байна. Эдгээр өрсөлдөөн сорилтыг бүх дэлхийн хамтын хүчин чармайлтаар даван туулах шаардлагатай юм гэжээ.

Вакцинг шударгаар хуваарилахыг шаардав_fororder_rBABCWA0O9-AQ8vhAAAAAAAAAAA481.650x359

Тэрээр хэлэхдээ: “бид сэргэлтийн төлөө сайтар бэлтгэх шаардлагатай. Олон орны гаргасан томоохон хүчин зүтгэлд тулгуурлан, бид нэн сайн, нэн багтаамжтай системийг сэргээн байгуулах боломжтой байж, заавал тулж ирэх өрсөлдөөн сорилтыг угтан авахын төлөө сайтар бэлтгэх хэрэгтэй” гэжээ.