Хятад улс Африкт өрийн занга тавьж байгаагүй
2021-02-23 20:15:32  

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 23-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад улс өрийн занга тавьж байна гэдэг нь цуурхал юм. Зарим ондоо санаатай хүмүүс Хятад улс болон Африкийн хооронд өдөөн хатгалга хийж, үнэн худлыг хутгалдуулж байна. Африкийн орнууд эдийн засгийн хүндрэлтэй үед Хятад улс найрсаг зөвшилцлөөр асуудлыг зохицуулсаар ирсэн. Хятад улс өрийн дарамт үзүүлж байгаагүй, цаашлаад өрөөр барьцаалж тэгш бус гэрээ байгуулж байгаагүй гэжээ.

Тэр хэлэхдээ, хөгжил бол Хятадын өрийн асуудал гэгчийн үүссэн шалтгаан юм. Энэ нь их ээдрээтэй асуудал, асуудлын үндэс нь эдгээр орнуудад тусалж, биеэ дааж хөгжих чадвартай болгож, улам их хөгжилд хүргэх асуудал байсан юм гэжээ.