Ван И НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46-р хурлын дээд хэмжээний хуралд оролцов
2021-02-23 15:21:06  

Ван И НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46-р хурлын дээд хэмжээний хуралд оролцов_fororder_W020210223004268360146

Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И 22-нд Бээжинд видео хэлбэрээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46-р удаагийн хурлын дээд хэмжээний хуралд оролцож үг хэлэв.

Ван И хэлэхдээ: 100 жилд байгаагүй том өөрчлөлт, 100 жилд тохиолдоогүй том халдварын өмнө хүний эрхийг хэрхэн ахиулан хамгаалах ёстой бэ? Хятад улс нэгд, хүн ардаар төв болгох хүний эрхийн үзэл ухамсрыг баримтлах, хоёрт, хүний эрхийн түгээмэл шинж чанар болон улс орнуудын бодит байдлыг харилцан уялдуулах, гуравт, системтэйгээр хүний төрөл бүрийн эрхийг ахиулахыг баримтлах, дөрөвт, олон улсын хүний эрхийн яриа хэлцэл, хамтын ажиллагааг баримтлахыг санаачилж байна гэв.

Ван И хэлэхдээ: ХКН-ын удирдлага дор бид ард түмнийг өргөн хүрээнд хамгаалан дэмжсэн Хятадын онцлогтой социализмын замналыг амжилттай нээсэн бөгөөд Хятад улсын улс орны нөхцөл байдал болон хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний эрхийн хөгжлийн замналыг амжилттай олсон юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “КОВИД-19” цар тахлын өмнө, Хятадын засгийн газар хүн нэг бүрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг ямагт тэргүүнд тавьж, хүний амь насны үнэ цэнэ болон нэр хүндийг бүх хүчин чармайлтаар хамгаалав. Вакцин нь ард олны эрүүл мэндийн эрх, оршин тогтнох эрх болон хөгжлийн эрхэд холбоотой юм. Вакциныг дэлхий нийт шударгаар хуваарилах, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, үнэ нь зохистой байхыг баталгаажуулах ёстой гэсэн байна.

Ван И хэлсэн үгэндээ: Хүний эрхийн асуудлыг ашиглан бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхийг Хятад улс эсэргүүцэнэ. Шиньжяны бүс нутагт “үндэс угсаагаар нь устгах”, “албадан хөдөлмөрлүүлэх”, “шашин шүтлэгт дарамт шахалт үзүүлэх” гээч байдал ерөөс оршиж байгаагүй. Эдгээр сонин хачин хэллэг нь мунхаг, өрөөсгөл үзлээс үүдэлтэй бөгөөд бүрмөсөн хорон санаатай улс төрийн явуулга тул бодит үнэнтэй бүрмөсөн эсрэгээр юм. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь Хонконгийн нөхцөл байдал эмх замбараагүй байсныг засан цэгцлэх чухал их эргэлтийг эхлүүлж, түүнчлэн Хонконгийн оршин суугчдын тулгуур хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг, эрх чөлөөг ч хамгаалсан юм гэжээ.