Хятадад ядууг бууруулсан гайхамшгийг онцлов
2021-02-23 10:02:08  

2020 онд, “13-р таван жил”-ийн төлөвлөгөө амжилттай биелж, Хятад улс шинэ цаг эринд ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны зорилтод үүрийг товлосон хугацаандаа биелүүлсэн байна. Тайландын үндэсний судлалын хүрээлэнгийн Тайланд Хятадын стратегийн судалгааны төвийн дарга Сураси үүнтэй холбогдуулан хэлэхдээ: Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны үүргийг биелүүлсэн сүрлэг байдал нь дэлхийн олон орны анхаарлыг татав, Хятадын тогтолцооны давуу талын амжилтын улмаас ядууг бууруулах гайхамшгийг бий болгосон байна гэжээ.

Сураси хэлэхдээ: ХКН ядууг бууруулах хөгжлийн ажлыг засаглалын товойм байранд тавьж, хүн төрөлхтөний түүхэнд цар хүрээгээр хамгийн том, хамгийн хүчирхэг байдлаар ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлсэн байна. Олон жилийн тасралтгүй хүчин чармайлтаар, Хятад улс шинэ цаг эринд ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны зорилтод үүрийг товлосон хугацаандаа биелүүлж, одоогийн хэрэгжүүлж буй стандартын дор хөдөө тосгоны ядуу амьдралтай хүн амыг цөм ядуугаас ангижруулж, ядуу сянь суурин цөм ядуугаас ангижирч, туйлын ядуу болон бүсчилсэн ядуу байдлыг арилгаж чадсан байна. Хятад улс ядууг бууруулсан иймэрхүү агуу том амжилтын зангилаа нь ХКН-ын удирдлагад байгаа юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятад улс өргөн хүрээнд хөдлөлцгөөсөн болон олон талын хүчин чадлыг төвлөрүүлж, холбогдох эх баялагийг зүй зохистой тохируулж, тогтолцооны онцгой давуу байдлаар дамжин ядууг бууруулах бодлогын тууштай хэрэгжилтийг баталгаажуулж чадсан байна. Хятадын ядууг бууруулах ажил маш амжилттай болсон, Хятад улс хүн төрөлхтөний ядууг бууруулах түүхэнд гайхамшгийг бүтээсэн байна. Өөрчлөлт нээлтийн 40 гаруй жилийн турш, хэдэн зуун сая хүн ядуугаас ангижирч, дэлхийн ядууг бууруулахад оруулсан хувь нэмэр 70%-иас давж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядууг бууруулах зорилгыг 10 жилээр урьдчилан биелүүлсэн байна” гэжээ.

“Орон нутгийн онцлогийн дагуу арга хэмжээ авч, оновчтой дорвитой хичээн зүтгэж чадсан байна” ——Энэ бол НҮБ-ын хөгжлийн төлөвлөгөөний газраас Хятадын ядууг бууруулах төслийн ололт амжилтын талаар хийсэн дүгнэлт болох юм. Хятад улс оновчтойгоор ядууг бууруулах, оновчтойгоор ядуугаас ангижруулах үндсэн бодлогыг бүтээлчээр дурдан хэрэгжүүлж, “зургаан талаар оновчтой байх” шаардлагыг тодорхойлж, олон газар жинхэнэ ядуу хүмүүсийг олж илрүүлэх, төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө мөнгө ашиглах, арга хэмжээ хэрэгжүүлэх, тухайн тосгоны бодит байдлын дагуу боловсон хүчин илгээх, ядуугаас үнэнхүү ангижруулах зэрэг талаар маш оновчтой арга бодлого авч, бодит үйл ажиллагаагаар жинхэнэ үр ашигтай ажиллаж чадсан байна. Сураси хэлэхдээ: “зургаан талаар оновчтой байх” арга бодлого надад маш гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм, энэ бол оновчтойгоор ядууг бууруулах, оновчтойгоор ядуугаас ангижруулах арга бодлогын хамгийн шилдэг тодорхойлт болох юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: ядуурлын асуудал маш олон хөгжиж буй оронд тулгарч байгаа, би олонтаа Хятадын орон нутгуудад очин ажилласан, Хятадын маш олон газар ядуугаас ангижран баяжсан үлгэр жишээ наймаг маш гүнзгий догдлуулсан юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятадын бүх ард түмэн сэтгэл нэгдэж, зорилго маш тодорхой байж, төв засгийн газраас алслагдсан хөдөө тосгон хүртэл, өндөр үр ашигтай хэлхээ холбоо болон маш хүчирхэг хэрэгжилтийг цөм хэвээр хадгалж чадсан байна. Өнгөрсөнд би 15 гаруй удаа Хятадад очиж, Хятад улс ядуугаас ангижруулах шуурхай ажиллагаагаар амжилт олсон талаарх маш олон сайхан агшнуудыг биеэр үзсэн байна. Хятадын ард түмэн ядуугаас ангижирсан бодит үр дүнг үнэнхүү олж, ядууг бууруулах гайхамшгийг бүтээсэн байна” гэжээ.

Сураси хэлэхдээ: Хятад улс бол дэлхий дээрх хамгийн том хөгжиж буй орон юм, Хятадын хүн ам дэлхийн нийт хүн амын 1/5 орчмыг эзэлж, Хятадын ядууг бууруулсан амжилт бүх дэлхийн ядууг бууруулах салбарт маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “ядууг бууруулахад мэргэжлийн удирдлага хэрэгтэй, Хятадын ядууг бууруулсан туршлагыг Тайландыг багтаасан өргөн олон хөгжиж буй орнууд суралцууштай юм. Ирээдүйд Тайланд Хятад хоёр орон засгийн газрын давхаргын хүрээнд ядууг бууруулах талаар нэн нягт хамтран ажиллах шаардлагатай төдийгүй аж ахуйн нэгжүүдийн хооронд, ард түмний хооронд хамтран ажиллах шаардлагатай юм. Тайланд Хятадын стратегийн судалгааны төв нь Хятадын холбогдох зөвлөхүүдийн байгууллага, их сургууль, судалгааны байгууллагатай хамтын ажиллагаагаа үргэлжлэн ахиулж, Тайланд Хятад хоёр орны ядууг бууруулах салбарт хүчин чадлаа өргөх болно” гэжээ.