Францын алдарт зохиолч Максим Вивас саяхан “Уйгарын хуурамч мэдээллийн төгсгөл” гэсэн шинэ ном гаргав. Энэ номдоо Вивас Шинжян дахь өөрийн өнгөрөөлтөө бичихээр дамжин барууны зарим хэвлэл Шинжяны талаар худал зүйл зохиосныг илчилсэн байна.
Тэрээр хэлэхдээ: “би Шинжянд маш олон уйгарууд, лалын маш олон сүмийг олж харсан......Сургуульд багш нар хятад хэл болон уйгар хэл зааж байхыг би олж харсан юм. Тогооч нар лалын хоол хийж байгааг би бас олж харсан. Европод эдгээр үзэгдлийг төсөөлөхийн ч аргагүй юм, учир нь Шинжянд‘өөр үндэстнийг устгаж байна’ гэсэн цуурхал Европод тарсан байдаг. Гэвч чи өөрөө Шинжянд очвол, Шинжянд дээрх байдал яасан ч үүсээгүйг олж мэдэх юм” гэжээ.
Их Британий тэтгэвэртээ гарсан цагдаагийн офицер Жерри Грэй Шинжянд таван удаа очиж өнгөрсөн юм, тэрээр бас Максим Вивастай адилхан сэтгэгдэлтэй байлаа. Тэрээр хэлэхдээ: барууны хэвлэл мэдээллийн хүүрнэлттэй харьцуулахад, “би өөрийн нүдэндээ нэн итгэх дуртай” гэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэгийн мэдлэг мэдэцтэй түгээмэл үзэлтийг Вивас болон Грэй хэлээд өгч байгаа юм.
Саяхан болсон “ХКН-ын үлгэр” хэмээх Шинжяны тусгай сэдвийн видео хурал дээр, Иракын Курдистаны Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Кава үнэлэн хэлэхдээ: “олон орны авч хэрэгжүүлж буй арга барил адилгүйгээс болж, түүний үр дүн ч адилгүй байдаг. Хятадын Шинжянд хэрэгжүүлж байгаа терроризм болон хэт даврах үзэлтэй тэмцэх арга барил бол хамгийн амжилттай болсон хэмээн би үзэж байна” гэжээ.
80 гаруй орны 190 гаруй улс төрийн нам юм уу байгууллагын 300 гаруй улстөрчид Каватай хамт дээрх хуралд оролцсон юм. Тэдний дотроос маш олон хүн Шинжянд очиж өнгөрсөн байдаг, дээрх хурал дээр, тэд өөрийн биеэрээ туулсан өнгөрөөлтөөрөө дамжин Шинжянд үзэж сонссон болон Шинжяны хөгжил өөрчлөлтийн талаар танилцуулсан байна. Хурлаас дэлгэн харуулсан тоо баримт, зураг дүрс бичлэг зэрэг нь Шинжян терроризмийг эсэргүүцэх, хэт даврах үзлийг устгах, ядуугаас ангижруулах шуурхай ажиллагаа, үндэстнүүдийн эв нэгдэл зэрэг талаар олсон нааштай амжилтыг тусган харуулж, гадаадын улс төрийн нам, улстөрчдийн хэлсэн үг худал биш байгааг нотолсон байна.
Үүний зэрэгцээ, Женевт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46 дугаар чуулганы дээд түвшний уулзалт дээр Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И видеогоор үг хэлэх үе тэмдэглэхдээ: Шинжянд “өөр үндэстнийг устгах” “хүчээр хөдөлмөрлүүлэх” “шашныг дарамтлах” гэсэн зүйлүүд ерөөс оршихгүй, хүний эрхийн асуудлаар шалтаг болгон, бусад орны дотоод хэрэгт гар дүрэхийг Хятадын тал эсэргүүцэнэ гэжээ.
Шинжян бол маш сайхан нутаг, барууны хэвлэл Хятадын талаар мэдээлэхдээ Шинжяны талаар зориуд сенсааци дэгдээж байгаа нь хорон санаанаас үүдсэн улс төрийн хуйвалдаан байж, үнэн бодит байдалтай бүрмөсөн нийцэхгүй гэдгийг дээрх хоёр удаагийн хурал, тэрчлэн дотоод гадаадын улстөрчдийн өөрийн өнгөрөөлтөөр жишээлэн ярьсан зүйлүүд бүрмөсөн нотолж байгаа юм.
Худал яриа үнэн төрхийг халхалж чадахгүй юм, Шинжяны том хаалга хэзээд нээлттэй хэвээр байсаар. Өнгөрсөн хэдэн жилд, 100 гаруй орны дипломат албан тушаалтан, сэтгүүлч, шашны зүтгэлтэн гээд 1200 гаруй хүн Шинжянаар айлчилж өнгөрсөн юм. Хятадын тал бас Европын Холбоо хийгээд түүний гишүүн орны төлөөлөлийг урьсан байдаг, гэвч өнөөг хүртэл хариултаа хүлээсэн хэвээр байгаа. Гадаадын нэн олон хүн Шинжянаар тойрон зугаалахыг сайшаан дэмжиж байна. Барууны хэвлэлийн Шинжяны тухай зохиомол хуурамч мэдээлэл нь зөвхөн өөрийгөө болон өрөөлийг мэхэлсэн инээдтэй зүйл болохыг тэдний үзэж сонссон бүхэн гэрчлэх болно!