“ГУУЛИН ТОЛИНД ӨМСГӨЛ ЗАСЛАА, ТҮҮХЭН ТОЛИНД ТӨР УЛСАА, БУСДЫН НҮДЭНД ӨӨРИЙГӨӨ”
2021-03-08 11:17:29  

“ГУУЛИН ТОЛИНД ӨМСГӨЛ ЗАСЛАА, ТҮҮХЭН ТОЛИНД ТӨР УЛСАА, БУСДЫН НҮДЭНД ӨӨРИЙГӨӨ”_fororder_大贤秉高鉴,公烛无私光副本

Хятадууд бүр эрт дээр үеэс “Өөрийгөө тольдохуй”-д анхаарч иржээ. Хятадын эртний хэлц үгэнд “Гуулин толинд өмсгөл заслаа, түүхэн толинд төр улсаа, бусдын нүдэнд өөрийгөө” гэдэг.

Мөн хүн болох ёсыг зааж сургасан олон үлгэр домог бий. Жишээ нь Хятадын эртний нэг түшмэл ар гэрийнхээ захиаг уншихдаа албаны лааг унтрааж, хувийнхаа лааг асаадаг гэнэ. Энэ нь хувийн болон албаны эд зүйлийг заавал салгаж ялгаж байх хэрэгтэй гэсэн үг юм. Тэрчлэн шударга голч байж, олны төлөө өөрийгөө умартах ёс журмыг ноёд түшмэдэд сануулсаар ирсний гэрч билээ.

“ГУУЛИН ТОЛИНД ӨМСГӨЛ ЗАСЛАА, ТҮҮХЭН ТОЛИНД ТӨР УЛСАА, БУСДЫН НҮДЭНД ӨӨРИЙГӨӨ”_fororder_30zhou-web1-master1050

БНХАУ-ын анхны ерөнхий сайд Жөү Эньлай 1976 онд таалал төгсөхдөө хувийн эд хогшил гэж юу ч үлдээсэнгүй бөгөөд чандраа хүртэл далайд цацуулсан байдаг. Түүний насан туршдаа улс орон, ард иргэдийнхээ төлөө амь биеэ умартан, харамгүй зүтгэсэн хүн чанарыг нь Хятад улсын дарга Ши Жиньпин “Мэргэн ухаанаараа түүхийг тольдон, зулын гол шиг бусдыг гэрэлтүүлэх” хэмээх үгийг ишлэн хожим ихэд үнэлсэн бөгөөд ХКН-ын гишүүн, төрийн албан хаагчид “Ард түмэнд үйлчлэх” үндсэн зорилтоо үл мартан, байнга өөрийгөө “тольдож” байхыг сануулсан юм.

“ГУУЛИН ТОЛИНД ӨМСГӨЛ ЗАСЛАА, ТҮҮХЭН ТОЛИНД ТӨР УЛСАА, БУСДЫН НҮДЭНД ӨӨРИЙГӨӨ”_fororder_src=http___cpc.people.com.cn_NMediaFile_2018_1226_MAIN201812261603000459274146890&refer=http___cpc.people.com

1.4 тэрбум хүн амтай улс орныг удирдахад их ухаан шаардах нь мэдээж. 2019 оны 3-р сард, Италийн парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Фико “Тийм том Хятад улсын дээд удирдагч болоход өөрт чинь юу бодогдож байв?” гэсэн асуултад Ши Жиньпин “Их гүрнийг удирдахад маш том хариуцлага, ажлын дарамт ирнэ. Тэгэхээр яалт ч үгүй өөрийгөө умартан, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй байхын төлөө хичээх ёстой. Би өөрийгөө умартан Хятад улсын хөгжилд бүхнээ зориулахад цаг ямагт бэлэн” гэсэн байдаг.

ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Улс төрийн энэхүү нам анхлан 50 гаруй гишүүнтэй байсан бол өнөөдөр 90 сая гишүүнтэй болон өргөжсөн байна. Үүнийх хамгийн чухал нууц нь “Гуулин толинд өмсгөл заслаа, түүхэн толинд төр улсаа, бусдын нүдэнд өөрийгөө” хэмээх зарчимд буй.