Вакциныг шударга хуваарилахыг уриалав
2021-03-24 15:09:20  

Вакциныг шударга хуваарилахыг уриалав_fororder_src=http___n.sinaimg.cn_sinacn09_211_w2048h1363_20180620_abcd-heauxwa0476105&refer=http___n.sinaimg

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46-р чуулган 23-нд Азербайжан, Эквадор зэрэг орны хамтран дэвшүүлсэн “Улс орнуудад вакциныг цаг алдалгүй шударгаар хуваарилахыг батгаажуулах” тухай тогтоолын төслийг баталжээ.

Үүнд холбогдуулж, Хятадаас НҮБ-ын Женевт дэх хэрэг эрхлэх газар болон Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа суурин төлөөлөгч Чэньшүй хэлэхдээ, вакцин бол цар тахлыг дарах хамгийн хүчтэй “зэвсэг” байж, түүний голч шударга хуваарилалтыг баталгаажуулахын тулд Хятад улс хичээн зүтгэсээр байна. Хятад улс “Вакцины үндсэрхэг үзэл”, вакцины хамтын ажиллагааг улс төржүүлэх оролдлогыг эрс эсэргүүцнэ. Энэхүү тогтоол нь улс орнууд вакциныг шударгаар хуваарилж, хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг баталгаажуулахад ашигтай юм. Хятад улс үүнийг эрс хэлбэрэлтгүй дэмжиж ажиллана гэв.