2020 онд дэлхийн эдийн засаг худалдааны маргаан хүндрэв
2021-04-01 16:33:02  

Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн 31-нд нийтэлсэн “дэлхийн эдийн засаг худалдааны маргааны үзүүлэлт тайлан”-д харуулснаар, 2020 онд дэлхийн эдийн засгийн маргаан хүндэрч, том гүрнүүдийн өрсөлдөөн цаашид ширүүсэх хандлагатай байлаа. Энэтхэг, Англи, Бразил зэрэг орон дэлхийн эдийн засаг худалдааны маргааны жагсаалтад эхний таван байранд жагсаж байна.

Дэлхийн эдийн засаг худалдааны үзүүлэлтийг Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн худалдааны маргааны хуулийн зөвлөхийн комисс албан ёсоор нийтэлсэн байна. Уг тайланд, дэлхийн эдийн засаг худалдааны маргааны гол хувиралт өөрчлөлтийг харуулж, засгийн газар болон аж ахуйн нэгжүүдэд бодлогын лавлах баримт болон эрсдэлээс сэргийлэх сэрэмж өгдөг. Тус үзүүлэлт нь экспортын гаалийн татварын арга хэмжээ, худалдааны авран туслах арга хэмжээ, техникийн чанартай худалдааны арга хэмжээ, импортыг хязгаарлах арга хэмжээ болон бусад хязгаарлах арга хэмжээ зэрэг таван том салбарыг хамарсан байдаг.

Мөн өдөр нийтэлсэн тайланд харуулснаар, дэлхийн эдийн засаг худалдааны маргааны үзүүлэлт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс харахад том гүрнүүд хоорондын мөргөлдөөн ихсэж байна. 2020 онд дэлхийн эдийн засаг худалдааны маргааны үзүүлэлт хэд хэдэн сар дараалан өндөр тэвшинд байлаа. Улс орнуудын хувьд Энэтхэг, Америк 9 сар, Англи болон Европын холбоо 8 сард, Бразил 7 сард дэлхийн эдийн засаг худалдааны маргааны гол цэгт оршиж байсан юм гэжээ.

Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн худалдааны маргааны хуулийн зөвлөх комиссын эрхлэгч гишүүн, Чинхуа их сургуулийн профессор, ДХБ-ын өргөдөл гомдлын байгууллагын дарга асан Жан Юежяо хэлэхдээ, тайланд задлан шинжилснээр, 2020 онд дэлхийн эдийн засаг худалдааны маргааны арга хэмжээ ч шинэ онцлогтой болсон байна гэжээ. Тэр хэлэхдээ, нэгд, импортын хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хижгийн үед Хятад Америкийн худалдааны маргаан дэгдсэнтэй холбоотойгоор импортыг хязгаарлах арга хэмжээ илэрхий нэмэгдсэн юм. Хоёрт, худалдааны авран туслах арга хэмжээг гол гол орнууд олон дахин хэрэгжүүлсэн байдаг. Үүнд маш олон арга хэмжээнд оюуны өмчийн эрхийн шалгалт экспортыг хязгаарлах арга хэмжээ багтсан байна. Гуравт, импорт экспортын татварын арга хэмжээний хувьд хөгжиж буй орнуудын хэрэгжүүлсэн импорт экспортыг хязгаарлах арга хэмжээ 81.2%-д хүрч, голцуу Бразил, Турк, Аргентин, Энэтхэг зэрэг оронд болсон байна. Дөрөвт, техникийн чанартай худалдааны арга хэмжээ нь улам далд болж, эдийн засаг худалдаанд үзүүлэх нөлөө нь хүмүүсийн анхаарлын төвд орж байна.

Тайланд бас тэмдэглэхдээ, үндэсний аюулгүй байдал гэгч нь зарим хөгжингүй орнууд болон бүс нутгийн бусдад хязгаарлах арга хэмжээ авах шалтаг болж буй юм гэжээ. Жан Юежяо хэлэхдээ, 2020 онд 20 улс орон газар нутгийн 1179 бусад хязгаарлах арга хэмжээнд нөхвөр болон бусад хэлбэрээр хэрэгжүүлсэн хязгаарлах арга хэмжээ нь 75.9%-д хүрч, хижгийн нөлөөнөөс болж зарим гол орнууд өөрийн орныхоо аж ахуйн нэгж болон аж ахуйн нэгжүүдийн нөхвөрийг дэмжсэн хязгаарлах арга хэмжээ авсан байна. Бусад хязгаарлах арга хэмжээ авсан орнуудын эхний таван байранд Америк, Европын холбоо, Англи, Канад, Австрали орж буй юм.