Америк болон Барууны улс төрчдөд хатуу хариулт болжээ
2021-04-01 17:36:31  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 30-ны өдөр коронавирусийн гарал үүслийн талаарх БНХАУ, ДЭМБ-ын хамтарсан шинжээчдийн судалгааны тайланг нийтлэв. Коронавирусийг лабораторийн нөхцөлд бий болсон гэх магадлал тун бага байгааг онцолжээ. Энэхүү дүгнэлт нь "Уханий лаборатораас вирус алдагдсан" гэсэн цуурхал зохиосон Америк болон Барууны улс төрчдийн нүүрийг алгадсан хатуу хариулт болсон юм.

Америк болон Барууны улс төрчдөд хатуу хариулт болжээ_fororder_111

Вирусийн эх үүсвэрийг хайн мөрдөх нь цаг хугацаа шаарддаг шинжлэх ухааны үйл ажиллагаа юм. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом 30-ны өдөр хэлсэнчлэн: "Энэ тайлан бол төгсгөл биш маш чухал эхлэл юм. Бид вирусын эх үүсвэрийг хараахан олоогүй байна. Бид шинжлэх ухааныг шалгуур болгож ажиллах ёстой".

Аль эрт цар тахал эхэлж гарснаас эхлээд Америк болон барууны зарим улс төрчид “Үхань вирус”, “Хятад вирус” гэж Хятад улсыг ёс бусаар гутаан доромжилж, гүтгэн дайрч, хамгийн тэргүүнд хилээ хааж, нисэх онгоцны зорчигч тээврээ зогсоож, цагаачид иргэдээ татаж байсныг хүмүүс андахгүй байхаа.

Харин үүний эсрэгээр Хятад улс нэн даруй шуурхай арга хэмжээ авсны улмаар богинохон хугацаанд Үхань хотын тахлын байдлыг тогтоон барьж, бүх Хятад даяар цар тахлын байдлыг хяналтдаа авч чадсанаар барахгүй ажил үйлдвэрлэлээ сэргээж, дэлхийд цорын ганц эдийн засгийн эерэг өсөлттэй орон болжээ.

Хятад улс зөвхөн амь хувиа бодоогүй хөрш орнууд болон хөгжиж буй улс орнуудын цар тахлын эсрэг үйл ажиллагааг дэмжиж, эмчилгээний баг томилон ажиллуулах, маск оношлуур хангах зэргээр дамжиж, вакцинжуулах ажилд ч идэвхтэй туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн юм. Өнөөгийн байдлаар Хятад улс 80 улс орон болон олон улсын 3 байгууллагад вакцины тусламж хангаад байна.

Дахиад бусдыг зэмлэн буруушааж, муугаа бусдад түлхэж, вирусийг улс төржүүлж байсан Америк болон барууны орнуудын цар тахлын одоогийн нөхцөл байдал, тэр дундаа цар тахал халдварласан хүний тоо, нас барсан хүмүүсийн тоог энд дурдахгүй ч гэсэн хүмүүс сайн мэдэж байна.

Вирусийн гарал үүслийг тодорхойлох нь шинжлэх ухааны асуудал байж, дэлхийн олон орны эрдэмтэд хамтран ажиллаж, холбогдох ажлыг хамтдаа гүйцэтгэх хэрэгтэй. Холбогдох орнууд Хятад улстай адил ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч байр сууриар ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг урьж, судалгааны үр дүнгээ хуваалцахыг хүсэж байна. Ингэж л байж вирусийн халдварын эх үүсвэр, маршрутыг бүхэлд нь бодитойгоор, шинжлэх ухаанчаар гаргаж авч чадна.

Төгсгөлд нь дахин хэлэхэд, шинжлэх ухааныг хүндэтгэж байж л вирусийн гарал үүслийг тодорхойлж чадна, олон орон хамтран ажиллаж л байж цар тахлыг дарж чадна. \Сайн-Өлзий\