Хятад улс хэт ядуу байдлыг арилгасан нь хүний эрхийн хамгийн сайн практик юм
2021-04-06 23:41:29  

Хятад улсын албаны тал 6-нд “Ядуурлыг бууруулах хүн төрөлхтөний тэмцэл дэх Хятад улсын практик” цагаан номыг нийтэлж, бодит тоо бүртгэл болон жишээгээр 100 жилийн туршид ХКН Хятадын ард түмнийг удирдан хэт ядуу байдлыг арилгасан ер бусын замналыг эргэцүүлэн, Хятад улсын ядуурлыг бууруулсан үр бүтэмжтэй туршлага болон аргыг эмхлэн дүгнэсэн байна. Хятад улс хэт ядуу байдлыг арилгасан нь “дэлхийн хамгийн томоохон хүний эрхийн төсөл” бөгөөд “хүний эрхийн хамгийн сайн практик” хэмээн зарим шинжээчид болон зүтгэлтэн нар хэлснийг дахинаа гэрчлэн нотоллоо.

Хятад улс хэт ядуу байдлыг арилгасан нь хүний эрхийн хамгийн сайн практик юм_fororder_3ac79f3df8dcd100b31bb7ba80240918bb122fd9

Хятад улсын төр баригч нам ямагт ард түмнээр төв болгохыг ядууг дэмжиж тэтгэх, ядуурлыг бууруулахын үндсэн хөдөлгөх хүчин болгодог. Хятад улс “НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явц”-ын ядуурлыг бууруулах зорилтоо 10 жил урьдчилан биелүүлж, дэлхий нийтийн 1/5 хувийн хүн амыг амар амгалан, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдралд хүргэсэн нь дэлхийн хүний эрхийн үйлст оруулсан чухал хувь нэмэр юм. Хятад улсын ядуурлыг бууруулсан үйл явцад анхаарлаа хандуулсан хүмүүсийн хувьд, эмэгтэйчүүд болон хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнх зэрэг онцгой бүлгийн доторх ядуу хүн амыг дэмжиж тэтгэх гол зорилтоо болгож, ард түмний оршин амьдрах эрх, хөгжлийн эрхийг бүх талаар баталгаажуулж, нийгмийн шударга ёсыг сайтар хамгаалсан нь Хятад улсын ядуурлыг бууруулсан практикийн гол онцлог болсныг амархан үзэж болох юм.

Цагаан номд танилцуулснаар, 2016-2020 онуудад Хятад улсын үндэстний цөөнхийн таван өөртөө засах орон, түүнчлэн Гүйжөү, Юньнань, Хөхнуур зэрэг олон үндэстэн суурьшсан 3 мужийн нийт 15.6 сая ядуу хүн ам ядуурлаас гарч, хүн амын тоогоор харьцангуй цөөн 28 үндэстний хүн ам бүгд нийт үндэстнээрээ ядуугаас ангижирч, ядуугаас ангижирсан 100 сая шахам хүн амын тал хувь хэртэй нь эмэгтэйчүүд байв. Эдийн засаг нь хүндрэлтэй өндөр настан, чадал тэнхээгүй ахмад хүмүүст нөхөн олговор олгох тогтолцоог бүх талаар байгуулж, 36.89 сая ахмадууд үүний үр өгөөжийг хүртэж, 7 сая гаруй ядуу амьдралтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс товлосон хугацаанд ядуугаас ангижирч, 10 сая 667 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдралын наад захын баталгаажуулалтад хамруулав. Хятад улсын ядуурлыг арилгасан, хүний эрхийг хамгаалсан хичээл зүтгэл нүднээ илхэн байна, энэ нь “хүний эрх”-ийн нэр зүүн Хятад улсыг зааж дохиж буй тэдгээр өрнөдийн орнуудын хувьд авч хэлбэл Хята улстай харьцуулахын аргагүй юм.

Хятад улс хэт ядуу байдлыг арилгасан нь хүний эрхийн хамгийн сайн практик юм_fororder_8601a18b87d6277f27a81fcedf975138eb24fcc2

Өдгөө, ядуурал нь дэлхийн хөгжлийг харшилж буй архаг хэвээр байна. Зуун жилд байгаагүй цар тахлын халдвар давахцсан томоохон өөрчлөлтийн нөхцөл байдалд, Хятад улсын ядуурлыг бууруулсан амжилттай практик болон нандин туршлага нь улс орнууд ялангуяа өргөн олон хөгжиж буй орнууд хэт ядуу байдлыг арилгахын итгэлийг нэмэгдүүлж, дэлхийн ядуурлыг бууруулах засаглалд Хятад улсын арга төслийг дэвшүүлэн, дэлхийн хүний эрхийг хамгаалахыг ахиулахад Хятад улсын хөдөлгөх хүчнийг нэмэрлэсэн юм.