Шиньжян нутгийн морьтой дарга
2021-04-06 11:31:38  

Манай Монгол хүрээнд Монгол хүн олон бий. Ер нь Шяньжан бол олон үндэстэн ястан  он удаан жил эв найртай, хаяа хөрш, айл саахалт  амьдарч ирсэн газар. Үндэстний цөөнх зэрэгцэн амьдардаг болохоор тэдний амьдралын хэв маяг, зан заншил  бидэнд их нөлөөлдөг. Манай нутгийн айл болгон адуутай. Манайх ч гэсэн адуутай байлаа. Аав маань намайг багад морин дээр дүүрч, сундалж явна. Тэгж л морь унуулж сургасан юм. Ажилд ороод би анхан шатны нэгжид удаан жил ажиллалаа. Хөдөө суманд байсан учраас машин тэрэг хүрч чадахгүй, зам харгуй тавигдаагүй буйд газарт мориор очиж ажил төрлөө залгуулдаг байлаа. Ингэж би суманд арваад жил ажилласан. Сяньд ирээд удаагүй, засаг даргын орлогчоор цөөн хэдэн жил ажиллаж байна.

Би багаасаа л морь унасан. Өнөө ч ялгаагүй, ажлын шаардлага болохоор морио  унасаар л байгаа. Харамсалтай нь би моринд тийм ч сайн биш. Моринд сайн биш гэдэг нь морь унахдаа тааруу гэсэн үг л дээ. Харин хүмүүст үүнийгээ цайруулж “Би сайн хөлгөө сурталчилж байна” гэж хэлдэг юм.

Бид урьд жилүүдэд морин уралдаан зарладаг байлаа. Төв Азийн таван орноос хүмүүс боомтоор орж ирээд морьдоо уралдуулдаг байсан.  Энэ завшаанд нь бид гаднаас үржлийн сайн адуу оруулж, Монгол хүрээний адууныхаа цусыг сайжруулахыг зорьдог. Гадныхан манай Или морийг их үнэлдэг тул өмнө нь экспортолж байжээ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил экспорт багаслаа. Гэхдээ амгалан сайхан цаг наашилж, бид тахлыг дарж ажил үйлдвэрлэл сэргээд ирэхээр харилцаа холбоо бүх зүйл хэвийн болно. Үүнд би гэдэгт итгэлтэй байна.