Ядуурлыг бууруулах хүн төрөлхтөний тэмцэлд Хятад улсын практик шинэ арга зам хайв
2021-04-07 21:37:04  

Саяхан Хятад улсын албаны тал “Ядуурлыг бууруулах хүн төрөлхтөний тэмцэл дэх Хятад улсын практик” цагаан ном нийтэлж, энэ хичээл тэмцлийн үр бүтэмжийг нийтлэв. 2020 оны сүүлчид Хятад улс ядуугаас ангижруулах тэмцлийн зорилтоо товлосон хугацаандаа биелүүлэн, одоогийн хэрэгжүүлж буй стандартаар тооцвол хөдөө тосгоны 98.99 сая ядуу хүн ам бүгд ядуугаас ангижирсан юм. Дэлхийн банкны олон улсын ядуу байдлын стандартаас тооцвол, Хятад улсын ядуугаас ангижруулсан хүн ам мөн хугацаан дахь дэлхийн ядуугаас ангижирсан хүн амын 70% хувийг эзэлж, “НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явц”-ын ядуурлыг бууруулах зорилтоо 10 жил урьдчилан биелүүлэв.

Ядуурлыг бууруулах хүн төрөлхтөний тэмцэлд Хятад улсын практик шинэ арга зам хайв_fororder_微信图片_20210407213642

Хятад улс ядуурлыг бууруулсан гайхамшгийг хэрхэн бүтээсэн бэ гэвэл ядууг оновчтойгоор дэмжиж тэтгэсэн нь чухал туршлага юм. Ядуу байдлыг оновчтой таних, бүртгэн карт гаргах, ядуурлыг бууруулах арга замыг оновчтой хэрэгжүүлэх, түүнчлэн ядуурлыг бууруулах хэлбэрийг дэмжиж тэтгэх төдий бус цаашид ч хөгжих боломжоор хангах гээд Хятад улс эдгээр иж бүрэн оновчтой бодлогоор дамжин ядуурлыг бууруулахын ерөнхий үр бүтэмжийг дээшлүүлсэн юм. Аж үйлдвэрлэлээр ядууг дэмжиж тэтгэх, экологийн бүтээн байгуулалтаар ядууг дэмжиж тэтгэх, боловсролоор ядууг дэмжиж тэтгэх зэрэг арга бодлогууд бүгдээрээ Хятад улс ядуугаас ангижруулсны оновчтой, нарийн ширийн хүчтэй бариас болов.

Ядуурлыг бууруулах хүн төрөлхтөний тэмцэлд Хятад улсын практик шинэ арга зам хайв_fororder_微信图片_20210407213632

Ядууг оновчтойгоор дэмжиж тэтгэх арга бодлого бол Хятад улс ядуугаас ангижруулах хичээл тэмцэлд ялалт байгуулсаны гол нандин өв болсон бөгөөд ядуурлыг бууруулах хүн төрөлхтний тэмцэлд шинэ арга зам сүвэгчилсэн юм. Цагаан номд танилцуулснаар, Ази тивд Хятад улс болон АСЕАН-ны орнууд хамтаар хөдөө тосгоны ядуурлыг бууруулахыг ахиулах төлөвлөгөөг өрнүүлэв. Африк тивд Хятад улс дэд бүтцийн бүтээн байгуулалт болон хөдөө аж ахуй, эмчилгээ зэрэг технологийн хамтын ажиллагааны тусламжийн төсөл өрнүүлэв. Латин Америк тивд Хятад улс хөдөө аж ахуйн технологийн үлгэр жишиг төвийг туслан байгуулж, тусламж хүлээгч орны тухайн нутгийн иргэдийн ядуурлаас гарахад нь туслав.

Хятад улс товлосон хугацаандаа хэт ядуу байдлыг арилгасан бөгөөд ядуу байдал бол хувь тавилан биш, ядуурал бол ялж болошгүй зүйл биш, эрч зориг, алсын хараа, үүрэг хариуцлага байхын зэрэгцээ ядуурлыг бууруулах зохистой арга замыг олох л юм бол хүн төрөлхтөн ядуугаас ангижирч, хамтдаа хөгжих зорилт тийш тасралтгүй урагшилж чадах болно гэдгийг дэлхий нийтэд харууллаа. Энэ ач холбогдлын хувьд авч хэлбэл Хятад улсын ядуурлыг бууруулсан ололт амжилт болон нандин туршлага бол зөвхөн Хятад улсынх төдий бус, мөн ч дэлхий нийтийнх юм. \Уртнасан.\