Ли Кэчян, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар утсаар ярив
2021-04-07 22:10:55  

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 7-ны үдээс хойш Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар түүнтэй утсаар ярив.

Ли Кэчян Хятад, Монголын харилцааг нааштай үнэлээд, Монголын талтай цаашид ч сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш харилцан ашигтай байхыг баримтлан, стратегийн харилцаа холбоогоо хадгалж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, ялангуяа цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хилийн боомтын бараа дамжин өнгөрөх хэмжээг түргэтгэн сэргээхийн тулд чармайж, томоохон төслийн хамтын ажиллагаа урагштай ахихыг баталгаажуулахад Хятадын тал бэлэн байна гэв. Ли Кэчян хэлэхдээ, байгаль орчны асуудалд улс орны зааг хязгаар гэж үгүй, Монголын талтай байгаль орчны хамгаалалт, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг засах зэрэг талаар гар нийлэн хамтран ажиллаж, сорилтын эсрэг тэмцэхэд Хятадын тал бэлэн байна гэв.

Ли Кэчян хэлэхдээ, өдгөө Хятад улсын эдийн засаг бүхэлд нь сэргэх үндэс суурь тасралтгүй бэхжисээр байна. Олон улсын эдийн засгийн төлөв байдлын өөрчлөлтийг бид цаашид нягт анхаарч, илүү таатай орчин бүрдүүлэн, зах зээлийн гол цогцын эрч хүчийг улам хөгжүүлж, Хятад улсын эдийн засаг зүй зохистой орон зайд тогтвортой байх, урт хугацаагаар сайжрахыг хадгалах болно гэв.

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Монголын тал Хятад улстай урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Хятадын талтай олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баялаг болгоход бэлэн байна гэв.