Палестин-Израилийн "хоёр улсын төсөл" -ийг дэмжиж буйгаа Байден илэрхийлэв
2021-04-08 09:57:07  

Синьхуа Агентлагийн мэдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Байден 7-ны өдөр хэлэхдээ, Палестин Израилийн асуудлыг “хоёр улсын төсөл"-өөр шийдвэрлэхийг АНУ дэмжиж байна. АНУ-ын Төрийн департамент мөн өдөр Палестинд нийт 235 сая ам долларын тусламж үзүүлэхээ зарласан бөгөөд үргэлжлүүлэн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп төрийн эрхэнд байх үеэр АНУ "хоёр улсын төсөл" -ийг урт хугацаанд дэмжиж байгааг халж, Палестинд үзүүлэх тусламжаа тасралтгүй бууруулж, Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, АНУ-ын элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэн шилжүүлэв. Түүний засаглалын үед АНУ, Палестины хоорондох дипломат харилцаа бараг тасалдаж байсан юм.