Эдийн засгийн сэргэлт, тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцов
2021-04-08 16:09:18  

Европын төв нутгийн цагаар 4-р сарын 7-нд, Их Хорийн бүлгийн гишүүн орнуудын Сангийн сайд нар болон Төв банкны дарга нарын хоёр дахь уулзалт видео хэлбэрээр явагдаж, ээлжит дарга орон Итали улс зохион байгуулав. Хурлаар цар тахлын нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн сэргэлт, тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэн дэмжиж, буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн байна.

Италийн Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдснаар, 2020 оныг даван туулсны дараа дэлхийн эдийн засгийн байдал сайжирч байгаа хэдий ч тогтвортой байж, улс орнууд болон улс орнуудын хоорондох зөрүү нэлээд их байна гэж уг хуралдаан үзсэн байна. Тиймээс хуралд оролцсон талууд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тахлын нөлөөллийг бууруулахын тулд улс орнууд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх бодлогоо хугацаанаас нь өмнө татан буулгахаас зайлсхийх хэрэгтэй гэж үзсэн байна.

Мэдэгдэлд, Хятад, АНУ-ын хамтран даргалдаг G20-ийн Тогтвортой санхүүжилтийн судалгааны комисс аажмаар төлөвшиж, эдийн засгийн тогтвортой байдлын тулгамдсан асуудлаар холбогдох төлөвлөгөөг боловсруулж чаддаг болохыг онцолсон байна.

Уулзалтын үеэр талууд G20-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцож, үүнд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах асуудал тулгамдаад байгааг онцлов. Нэмж дурдахад, дэлхийн эрүүл мэндийн системийг бэхжүүлж, вакцины шударга, үр дүнтэй хуваарилалтыг сурталчлахаа G20 амлав.

Н.Пүрэвжав