Дэлхийн ядуурлыг бууруулах ажлыг ахиулах болно
2021-04-08 16:10:30  

Синьхуа Агентлагийн мэдээ, Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Малпас 7-ны өдөр хэлэхдээ, ядуу орнуудад тусалж, КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах ажлыг ахиулах зорилгоор охин компани болох Олон улсын хөгжлийн нийгэмлэгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг энэ оны эцсээс өмнө дуусгахыг хүсэж байна гэжээ.

Малпас хэлэхдээ, Олон улсын хөгжлийн нийгэмлэг нь Дэлхийн Банкнаас хамгийн ядуу орнуудад хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлэх үр дүнтэй платформ болох юм. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг энэ онд багтаан хийж дуусгах нь дэлхийн хамгийн ядуу орнуудад нэн чухал ач холбогдолтой юм. Дэлхийн Банк нь боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах зэргийг багтаасан ядуу орнуудад амьдарч буй хүмүүст өөрчлөлтийн үр дүнг авчрахад санхүүгийн тусламжийг ашиглах болно гэж найдаж байна гэжээ.

Дэлхийн Банк хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах, цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх, өрийн асуудлыг шийдвэрлэх, улс орны төлөвлөгөөгөөр дамжуулан эдийн засгийн сэргэлтийг нэмэгдүүлэхэд туслах болно гэж Малпас хэлээд ирэх жил хөгжиж буй орнуудын ерөнхий байдал энэ жилийнхээс сайжирна гэж найдаж байна гэжээ.