Ховорхон тохиодог тромбозын тохиолдолтой холбоотой гэв
2021-04-08 15:07:43  

Ховорхон тохиодог тромбозын тохиолдолтой холбоотой гэв_fororder_0aa6-knaqvqn9092213

Орон нутгийн цагаар 7-нд, AstraZeneca компаний үйлдвэрлэсэн шинэ коронавирусын уушгины халдварын вакцин нь ховорхон тохиодог тромбозын тохиолдолтой холбоотой, тромбозын хэвийн бус шинж тэмдэг илэрч байгаа учир уг вакцинд маш ховорхон тохиодог гаж нөлөөтэй болохыг Европын эмийн агентлаг хүлээн зөвшөөрөв. Гэвч Европдоо хамгийн их эрх сүр бүхий уг агентлаг бас онцлохдоо: AstraZeneca вакцинг тариулахын ерөнхий ашиг тус нь эрсдлээсээ их юм гэжээ.

Сүүлийн хэсэг хугацааны турш, AstraZeneca компаний шинэ коронавирусын уушгины халдварын вакцин аюулгүйн асуудлаасаа болж, Европод шүүмж хүртсээр ирсэн юм. Уг вакцин “аюулгүй мөртөө үр ашигтай” хэмээн олонтаа илэрхийлсэн бөгөөд Европын орнуудад уг вакцинг үргэлжлэн хэрэглэхийг санал болгосны дараа буюу 7-нд Европын эмийн агентлаг хүлээн зөвшөөрөхдөө: тромбозын хэвийн бус шинж тэмдэг илэрч байгаа учир AstraZeneca вакцинд маш ховорхон тохиодог гаж нөлөө байгаа гэжээ.

Ховорхон тохиодог тромбозын тохиолдолтой холбоотой гэв_fororder_download

Мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Европын эмийн агентлагийн гүйцэтгэгч захирал Эмер Күүк дээр дурдсан сүүлийн үеийн дүгнэлтийг гадаадад нийтэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ: “Маш гүнзгий задлан шинжилсний дараа, Европын Эмийн Агентлагийн дэргэдэх Эмийн хяналт шалгалтын эрсдлийн үнэлгээний хороо дүгнэлт гаргаж, AstraZeneca вакцинг тариулсны дараа ховорхон тохиодог тромбозын тохиолдол илэрсэн учир уг вакцин гаж нөлөө үүсгэж болзошгүй хэмээн үзсэн байна” гэжээ.

Эмер Күүк хэлэхдээ: одоо хэдийгээр AstraZeneca вакцин дээр дурдсан гаж нөлөө авчирч мэдэхийг нотолсон ч гэсэн түүний бодит механизм хараахан тодорхойгүй байгаа гэжээ. Түүнчлэн тэрээр хэлэхдээ: AstraZeneca вакцинг тариулахын ерөнхий ашиг тус нь эрсдлээсээ их хэмээн Европын Эмийн Агентлаг үзсээр байгаа гэжээ.

Одоогоор бүртгэгдээд байгаа тромбозын хэвийн бус тохиолдлуудын дотор, ихэнх өвчтөн нь 60 наснаас дооших эмэгтэйчүүд байгаа ба ерөнхийдөө AstraZeneca вакцинг тариулсны дараах хоёр долоо хоногийн дотор хэвийн бус байдал илэрдэг байна. Энэ талаар Европын Эмийн Агентлагийн гүйцэтгэгч захирал Эмер Күүк хэлэхдээ: AstraZeneca вакцинтай холбоотой онцгой эрсдлийн хүчин зүйлийг манай агентлаг одоогоор олж тогтоогоогүй байна гэжээ.

Ховорхон тохиодог тромбозын тохиолдолтой холбоотой гэв_fororder_bc0c-knipfsf3118632

Тэрээр хэлэхдээ: “Одоогоор олдсон гэрч баримтын дагуу, нас, хүйс болон тромбозоор өвчилж өнгөрсөн зэрэг онцгой эрсдлийн хүчин зүйлүүдийг нотлохын аргагүй байгаа, учир нь ховорхон тохиодог тромбозын тохиолдол ямар ч насны үед цөм тохиож болдог, эрэгтэй эмэгтэй гэсэнгүй цөм энэ өвчнийг олж болдог” гэжээ.

AstraZeneca компаний шинэ коронавирусын уушгины халдварын вакцины үнэ харьцангуй хямд учир, хөгжиж байгаа орнууд нэн өргөнөөр авч хэрэглэх боломжтой байдаг, одоогоор бараг 50 орон болон бүс нутаг уг вакцинг хэрэглэхийг батлан зөвшөөрөөд байгаа ажээ. AstraZeneca вакцинг тариулсан олон хүмүүсийн тархины хэсэгт венийн синусын тромбоз илэрсэн учир, 3-р сарын эхний үеэр Европын маш олон орон энэ төрлийн вакцинг түр хэрэглэхгүй байхыг мэдэгдсэн байна. Үүний дараа, Европын эмийн агентлаг хэлэхдээ: бүртгэгдээд байгаа тромбозын тохиолдол маш ховорхон тохиодог, тромбоз бүрэлдэх нь AstraZeneca вакцинтай холбоотой гэснийг нотлохын аргагүй юм, гэвч энэ төрлийн вакцинг тариулахын сайнтай тал нь дутагдлаасаа илүү юм гэжээ. Бараг Европын бүх орон тун удалгүйгээр AstraZeneca вакцинг хэрэглэхээ сэргээсэн байна, хичээн болгоомжлох үүднээс, Герман, Франц AstraZeneca вакцин тариулахад насны хязгаар тогтоосон байна.

Одоогоор Европын эмийн агентлагийн хамгийн сүүлийн үеийн дүгнэлт нь AstraZeneca вакцины Европын орнууд дахь хэрэглээнд хэрхэн нөлөөлөхийг хараахан мэдэхгүй байгаа. Европын Эмийн Агентлагийн Эмийн хяналт шалгалтын эрсдлийн үнэлгээний хорооны хариуцлагатан Сабина Страусс хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: уг вакцины авчирч мэдэх эрсдлийн талаар холбогдох хүмүүс эрхбиш сэрэмжтэй хэвээр байх хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Эмч сувилагч болон вакцин тариулахаар ирж байгаа хүмүүсийн хувьд, эдгээр эрсдлийг мэдэх нь маш чухал юм, адилхан чухал зүйл гэвэл, гарч мэдэх сэжигтэй илрэл юм уу өвчний шинж тэмдэгүүдийг анхааралтай ажиглах хэрэгтэй, эдгээр нь цөм вакцин тариулсны дараах хоёр долоо хоногийн дотор илэрдэг байна” гэжээ.