Эхний улиралд Хятад улсын гадаад худалдаа сайн гараатай болов
2021-04-08 20:52:20  

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гаофэн 8-нд Бээжинд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, энэ оны эхний улиралд Хятад улсын гадаад худалдаа сайн гараатай байж, импортын татварын бодлогод зохицуулалт хийж сайжруулах зэргээр дамжин импортыг нэмэгдүүлэв гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Худалдааны яам цаашид гадаад худалдааны нөхцөл байдлын өөрчлөлтийг нягт анхаарч, бодлогын үргэлжилсэн шинж чанар, тогтвортой шинж чанарыг хадгалан, худалдааны холбогдох бодлогоо боловсронгуй болгож, “зардлыг бууруулан үр ашгийг нэмэгдүүлэх” зэрэг талаар цаашид ч компани нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, импорт экспортын тогтвортой хөгжлийг бүх хүчээ дайчлан ахиулж, гадаад худалдааг “тогтвортой чанаржуулах” болно гэв. \Уртнасан.\