Хятадын Юаньнань мужид халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэв
2021-04-08 11:19:18  

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын Юаньнань мужийн эрүүл мэндийн хороо 4-р сарын 8-нд мэдэгдснээр, 7-ны 00:00-24:00 цагийн байдлаар, Юаньнань мужид шинээр халдварын 11 тохиолдол, халдварын шинж тэмдэггүй 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мэдэгдлээс үзвэл,  Рүйли хот нийт иргэддээ PCR-гийн шинжилгээ хийсний дүнд  халдварын 8 шинэ тохиолдол болон шинж тэмдэггүй 1 тохиолдолыг илрүүлж, цаг тухайд нь эмнэлгийн байгууллагад хүргэн эмчлүүлж, эмнэлзүй болон туршилт шинжилгээний дүнгээр коронавирусийн халдвар авсныг оношилжээ. Үлдсэн 3 тохиолдол нь шинж тэмдэггүй өвчтний дундаас бүртгэгдсэн байна.

4-р сарын 7-ны 24:00 цагийн байдлаар, Юаньнань мужид нийт халдварын 79 тохиолдол бүртгэгдэж, шинж тэмдэггүй 44 тохиолдол бүртгэгдсэн бол тэднийг тусгай эмнэлгийн байгууллагуудад эмнэлгийн ажиглалт хийж байна.

Н.Пүрэвжав