Тайванийн асуудал маш эмзэг гэдгийг бүрэн гүйцэд танихыг Америкт сануулав
2021-04-08 21:32:57  

Тайванийн асуудал маш эмзэг гэдгийг бүрэн гүйцэд танихыг Америкт сануулав_fororder_W020210408662711085849

Эх сурвалжид мэдээлснээр, 7-нд Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ, Хятад улсын эх газрын зүгээс Тайванийн хоолойн бүс нутагт тасралтгүй “айлган сүрдүүлэх” үйл ажиллагаа явуулж буйд Америк маш анхаарал хандуулж байна, Тайванийн аюулгүй байдлыг хохироож болзошгүй ямарваа зэвсэгт болон бусад хэлбэрийн “сүрдүүлэг”-ийг Америкийн тал эсэргүүцэх чадвартай гэжээ. Мөн өдөр Америкийн Тэнгисийн арми нийтэлсэн мэдэгдэлдээ, “Жон МкКайн” нэрэмжит пуужинт хөлөг онгоц мөн өдөр тогтсон ёсоор Тайванийн хавцлаар өнгөрөх болно, Америкийн арми цаашид ч олон улсын хуулиар зөвшөөрөгдсөн ямарваа газраар нисэн өнгөрөх, аялах буюу үйл ажиллагаа явуулах болно гэжээ. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 8-нд хариу барьж хэлэхдээ, Америкийн тал Хятад улсыг муулан “сүрдүүлэг” “дарамт шахалт” явуулж байна хэмээж байна, энэ нэрийг Хятад улсад нөмөргөж хэрхэвч чадашгүй юм. Тайванийн асуудал маш эмзэг гэдгийг Америкийн тал бүрэн гүйцэд таних ёстой бөгөөд “шугамаас давах”, “галаар тоглох” аюултай арга барил хэрэглэх хэрэггүй гэжээ.

Хятад улс уулаасаа хэнийг ч айлган сүрдүүлэхийг зориогүй, гэтэл хэний ч сүрдүүлгээс айхгүй, Хятад улс хэнийг ч албадан шахахыг хүсэхгүй бөгөөд хэн албадан шахлаа гээд нэмэргүй гэжээ.