Хятадын лабораторийн улмаас вирус үүссэн гэх таамаглал нь магадлал багатай юм
2021-04-08 21:32:25  

Саяхан Европ, Америк, Австрали, Японы 24 эрдэмтэн, судлаачид Хятад- ДЭМБ-ын КОВИД-19 вирусын эх үүсвэрийг судлах ажил улс төрийн хүчин зүйлд нөлөөлөгдөв хэмээн ил захидал гаргаж тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 8-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, вирусын эх үүсвэрийг судлах ажилд үнэхээр улс төрийн хүчин зүйл нөлөөлсөн, гэвч Хятадын тал биш харин Америк зэрэг улс орнууд нөлөөлсөн гэж хэлжээ.

Жао Лижянь: Тэд вирусын эх үүсвэрийг зориуд улс төржүүлж, Хятад улсын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн хамтын ажиллагааг алдагдуулж, хөндлөнгөөс оролцон, Хятад улс руу дайрч, гутаан доромжилж, эрдэмтдийн бие даасан байдал, эрдэм шинжилгээний судалгааг илээр эсэргүүцэж байна. Энэ нь дэлхийн вирусын эх үүсвэрийн талаарх хамтын ажиллагааг нөлөөлж байгаа төдийгүй дэлхийн цар тахлын эсрэг хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байна гэжээ.

“Лабораториос алдагдсан” гэх асуудлын талаар Жао Лижянь хэлэхдээ, энэхүү хамтарсан эх үүсвэрийн тухай судалгааны явцад, нэгдсэн шинжээчдийн баг Хубэй мужийн Өвчин хижгээс урьдчилан сэргийлэх төв, Үхань хотын Өвчин хижгийг хянах төв, Үхань хотын Вирус судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудад очиж, олон янзын био аюулгүй байдлын лабораторитой танилцаж, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй илэн далангүй эрдэм шинжилгээний солилцоо хийсэн гэжээ. \Ренчинсоо