5-р сарын 12-нд Олон улсын сувилагчдын 110 дахь баяр тохиож байна. Хятад улсын эрүүл мэнд эмчилгээний салбарын ажилтнуудаас сувилагч нь 50 гаруй хувийг эзэлж байгаа юм. 2020 оны сүүлчийн байдлаар, Хятад улсын бүртгүүлсэн сувилагч нийт 4 сая 700 мянга гаруй боллоо.
Ирэх таван жилийн төлөвлөгөө болон 2035 оны алсын харааны зорилтын хөтөлбөртөө Хятад улс эмчилгээний ажилтнуудыг бэлтгэх цар хүрээгээ тэлж, мянган хүн болгонд бүртгүүлсэн 3.8 сувилагчтай болгохын төлөө ажиллана гэсэн юм.
Хятад улсын дарга Ши Жиньпин сувилагчдад маш хүндэтгэлтэй хандаж, нам төрийн шат бүрийн байгууллагууд болон нийгэм нийтээрээ сувилагчдыг ойлгон дэмжихийг шаардан уриалж байсан юм.
“Гурван хувь нь эмчлэхэд, долоон хувь нь сувилахад бий.” гэдэг үг байдаг. Сувилагчид бол эмчийн “Нүд”, өвчтөний орны дэргэдэх “Харуул” юм. Бүх эмч сувилагчдаа баярын мэнд хүргэн, хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг нь хүсэн ерөөе.