"Иерусалим Пост" сонин мэдээлснээр, Австрийн засгийн газар Венад Израйльтай эв санааны нэгдэлтэй байх зорилгоор Израилийн төрийн далбааг мандуулсны улмаас Ираны Гадаад хэргийн сайд Зариф 15-нд Австрийн нийслэл Венад хийхээр товлоод байсан айлчлалын төлөвлөгөөгөө цуцалжээ.
Мэдээнд дурдсанаар, Палестин Израилийн мөргөлдөөн шат өгсөж байгаа энэ үед Австрийн Ерөнхий сайд Себастьян Курц Израилийн эсрэг хийсэн террорист халдлагыг хамгийн хүчтэй арга барилаар зэмлэн буруушаах ёстой хэмээн саяхан олон нийтийн хэвлэлээр Израилийг дэмжсэн нийтлэл хийжээ. Тэрээр бас Ерөнхий сайдын ордондоо Израилийн төрийн далбааг мандуулж, эв санааны нэгдэлтэй байхаа илэрхийлжээ. Австри улсаас Израильд суугаа Элчин сайд Ханна Лико, Гадаад хэргийн сайд Александр Шелленберг нар дараа нь Палестин-Израилийн мөргөлдөөний талаар хариу өгч, хоёулаа Израилийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. \Ренчинсоо\