Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь 29-ний өдөр НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөртэй холбогдуулан үг хэллээ. Тэрээр: энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Хятад улс НҮБ болон энхийг сахиулагчдыг хамгаалах хатуу амлалтаа бодит үйл ажиллагаагаар биелүүлнэ гэжээ.
Жан Жүнь бүх энхийг сахиулагч ялангуяа энх тайвны төлөө амь насаа зориулсан 4000 гаруй энхийг сахиулагчдад хүндэтгэл илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, энх тайвны төлөө үргэлжлүүлэн хичээнгүй ажиллах нь амь үрэгдсэн энхийг сахиулагчдад үзүүлэх хамгийн сайхан дурсгал юм. Хятад улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хоёр дахь том гүрэн бөгөөд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн дунд хамгийн олон тооны энхийг сахиулагч томилсон орон юм. Одоогийн байдлаар Хятадын 20 энхийг сахиулагч энх тайвны төлөө алтан амиа зориулсан гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2002 онд тогтоол гаргаж, жил бүрийн 5-р сарын 29-ний өдрийг амь үрэгдсэн энхийг сахиулагчдад зориулан “НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” болгон тогтоохоор шийдвэрлэсэн юм.