Тэнгэрийн зам
2021-06-20 18:50:27  

Одоогоос нэг жилийн өмнө би анх удаагаа төвөдийг зорьж байсан билээ. бүтэн 15 хоног төвөдийн нутгаар аялаад их ч олон юм үзэж харсан, тэр бүхнийгээ чадах хирээрээ та бүхэнд харуулхыг хичээсэн. Монголын зүйр цэцэн үгэнд" Явсан нохой яс зууна" гэж үг байдаг, тэгээд төвөдөд очоод Төвөдийн тухай ганц дуу сурсан ухаантай, тэрийгээ аялалын тэмдэглэл болгоод та бүхэнтэйгээ хуваалцхыг хичээлээ. Төвөд хэл сурч чадаагүй болохоор Хятад хэлээр нь дуулж хүргэлээ шүү.
"Тэнгэрийн зам"
Шүлэг: Чүй Юань
Аялгуу: Ин Чин
Агуулгын товч орчуулга:
Мандах нарнаар би хөдөө аглагт зогсоод
Магнайдаа гэрэл цацруулсан хүчит бүргэд
Тэнгэрийн уудамд үүл мэт дураар дүүлэн нисэхдээ
Төвөдийн ард түмэнд сайныг бэлгэдэхийг ажнам
Жаргах нарнаар би уулын оройд зогсоод
Жавхлант хөгжил авчирсан төмөр зам
Хүчит луу мэт уул хөтлийг даван довтолгохдоо
Хүршгүй цастын нутагт жаргалыг түгээхийг үзнэм
Энэ бол тэнгэрийн гайхамшигт зам
Эх орны хишгийг нутагт минь хүргэж байна