7-р сарын 1-нд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх цуглаан Бээжин дэх Тянь Ань Мэний талбайд боллоо. Нам болон Хятадын үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин чармайлтаар бид Хятад улсын бүх талаараа дундаж чинээлэг нийгмийг цогцлон байгуулах анхны зуун жилийн зорилгодоо хүрч, ядуурлаас бүрмөсөн ангижрах удаан жилийн мөрөөдлөө биелүүлэн, социалист орчин үеийн хүчирхэг гүрнийг байгуулах хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтынхоо төлөө тэмүүлсээр байна. Энэ нь Хятадын үндэстнүүдийн аугаа их яруу алдар, Хятадын ард түмний аугаа их яруу алдар бөгөөд ХКН-ын аугаа их яруу алдар мөн гэж Ши Жиньпин нам ард түмний нэрийн өмнөөс тунхаглажээ.