Хятадын шинэ хөгжлөөр дэлхийд шинэ боломжийг олгох болно
2021-07-01 10:00:55  

Хятадын шинэ хөгжлөөр дэлхийд шинэ боломжийг олгох болно_fororder_1127614524_16251034744441n

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баяр ёслолын үеэр хэлэхдээ: Хятад улс энх тайван хөгжлийн замыг гуйвшгүй баримталж, олон улсын харилцааны шинэ загварыг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтаа эрчимжүүлж, “Бүс ба зам”-г хамтаар байгуулан чансаатай хөгжлийг бий болгож, Хятадын шинэ хөгжлөөр дэлхийд шинэ боломжийг олгох болно гэлээ.

Хятад улс дэлхийн энх тайвны цогцлон байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн. ХКН хамтын ажиллагааг дээдлэн, сөргөлдөхгүй, нээлттэй бодлогоо баримтлан, хаалттай байдлыг тэвчиж, харилцан ашигтай хамтаар хожсон байдлыг бий болгон, тэг нийлбэртэй тоглоомд оролцохгүй байж, жанжлах үзэл, хүчний улс төрийг эсэргүүцнэ хэмээн цохон тэмдэглэлээ.

Дүүрэнжаргал