Үндсэн зорилтоо умарталгүй үүрэг хариуцлагаа ухамсарлана
2021-07-01 20:48:16  

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 7-р сарын 1-нд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх цуглаанд хэлсэн үгэндээ, ХКН-ыг байгуулах үеийн үзэл баримтлалыг өнөд өвлөн уламжлах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, зуун жилийн өмнө ХКН-ыг үүсгэн байгуулсан ахмад дайчид маань шударга ёс, хүсэл мөрөөдлөө эрхэмлэн дээдэлж, харалт зорилтынхоо төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлан, амь биеэ бодолгүй эрэмгий зоригоор тэмцэж, намдаа үнэнч, ард түмнийхээ төлөө зүтгэхийг намынхаа үзэл баримтлал болгосон юм. Энэ нь ХКН-ын үзэл баримтлалын эх булаг юм. Зуун жилийн туршид ХКН нам байгуулах үеийн үзэл баримтлалаа өвлөн уламжилж, урт удаан тэмцлийн явцдаа Хятадын Коммунистуудын үзэл баримтлалын тогтолцоог бий болгож, улс төрийн эрхэм нандин зан чанарыг хэвшүүлсэн юм. Түүхийн урт аянд энэхүү үзэл баримтлал өвлөн уламжлагдсаар байх болно. Бид цаашид хувьсгалын түүхийн ул мөрийг мөрдөн, аугаа их үзэл баримтлалаа өвлөн уламжлах ёстой гэжээ.