ХКН бусадын хоосон номлохыг хүлээн авахгүй
2021-07-02 22:14:32  

“ХКН болон Хятадын ард түмэн өөрийн сонгосон замаараа итгэл дүүрэн үргэлжлэн замнаж, Хятад улсын хөгжил дэвшлийн хувь заяаг өөрөө сайтар эзэн мэдэх болно” гэж ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх хурал дээр ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дэлхий нийтэд хандан мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ нь ямар замнал бэ? гэвэл даруй Хятадын онцлогтой социалист замнал юм. Тэр бол өөрөө урган гарч ирсэн зүйл биш, харин ХКН ард түмнээ удирдан дагуулж мянган хүндрэл түмэн бэрхшээлийг даван туулан, асар их үрэгдэл сүйлдэл гарган эрэлхийлэн тэмцэж байж олж авчирсан бөгөөд энэ замнал нь ард түмний сайн сайхан амьдралыг бүтээх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн зөв замнал мөн гэдэг нь практикаар нэгэнт гэрчлэгдсэн юм.

ХКН бусадын хоосон номлохыг хүлээн авахгүй_fororder_微信图片_20210702221405

1840 оны Хар тамхины дайн дэгдсэний дараа өрнөдийн хүчирхэгүүдийн түрэмгийлэл, түүнчлэн феодалын ноёрхогчдын авилгаанаас шалтгаалан Хятад улс аажмаар хагас колони хагас феодалын нийгэм болсон нь түүхэнд тод тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл Хятадын ард түмэн ямагт бүүдэг харанхуйгийн дунд бэрхшээлтэйгээр гарах замыг хайв. Реформизм, либерализм, нийгмийн дарвинизм зэрэг өрнөдийн онол ба сургаал Хятад улсын улс орноо аврах практикт бүгд ялагдал хүлээсний дараа зарим Хятадын сэхээтнүүд Максизмыг улс орон, ард түмнээ аврахын замналаар сонгож, түүнчлэн 1921 онд ХКН-ыг байгуулсныг зарлажээ.

Энэ бол нэгэн гайхалтай том үйл явдал байлаа. 100 жилийн туршид ХКН нь марксизмээр жолоодох үзэл санаагаа болгож, нийт ард түмнээ удирдан хүндрэл бэрхшээлийг давж, үндэстний тусгаар тогтнол, ард түмний чөлөөлөлтийг биелүүлж, ядуу хоосон байсан Хятад улсыг хөгжүүлээд дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болгож, ард түмэн идэж өмсөхдөө хүртэл зөвгүй байснаас хүн бүрийн дундаж ДНБ 10 мянган ам.доллароос давж, эдийн засгийн хурдтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлын хоёр том гайхамшгийг бүтээж, Хятадын онцлогтой социализмын замналыг нээв.

ХКН ард түмнээ удирдан хэдхэн арван жилийн хугацааны дотор өндөр хөгжилтэй орнуудын хэдэн зуун жил зарцуулан туулж өнгөрүүлсэн аж үйлдвэржилтийн үйл явцыг биелүүлж, материаллаг соёл иргэншил, улс төрийн соёл иргэншил, оюун санааны соёл иргэншил, нийгмийн соёл иргэншил, экологийн соёл иргэншлийн уялдаатай хөгжлийг ахуилахыг улам илүү чухалчилж байгааг гаднынхан харж байна. Энэ нь “Хятад улсын маягийн орчин үеийн шинэ замналыг бүтээж, хүн төрөлхтөний соёл иргэншилд шинэ төлөв байдлыг бүтээлээ”.

ХКН бусадын хоосон номлохыг хүлээн авахгүй_fororder_微信图片_20210702221415

Хятадын хөгжлийн загвар нь хүн төрөлхтний нийгмийн орчин үеийн болоход шинэ сонголт, лавлагаа хангасан байна. Эрт урьдын цагт "Өрнөдөөс суралцах" гэгч аргыг хөгжиж буй маш олон орон орчин үеийн шинэчлэлийг эрэлхийлэх арга хэлбэрээ болгож байсан боловч үр дүнд нь цөөн бус орон энэ арга замд дасаагүй юм. Иймээс орчин үеийн болох гэдэг нь заавал барууны өрнөл гэсэн үг биш, орчин үеийн болохыг биелүүлэхэд заавал өөрийн онцлогт тохирсон замыг олох ёстой гэдгийг Хятадын хөгжлийн зам нотолсон байна. Баруунаас ялгаатай нь, Хятад улс үндэсний болон эдийн засгийг хэрхэн удирдан дайчлах тухай аргаа Африкт албаар шахаагүй, харин тэд өөрсдийн туршлага, загвараа дэлхий нийттэй хуваалцаж, улс орнуудад сонголт хийх боломжийг үлдээсэн гэж Өмнөд Африкийн засаг захиргааны үндэсний сургуулийн захирал Энккавигни үзсэн байна.

Хүнд хэцүү тэмцлийг өнгөрүүлсний дараа ХКН ард түмнийг дайчлан тал бүрээр чинээлэг нийгэм байгуулах эхний 100 жилийн зорилтод хүрч чадсан бөгөөд одоо хоёр дахь 100 жилийн зорилт руу урагшилж байна. Шинэ гараан дээр ХКН нь хүн төрөлхтний соёл иргэншлийн бүхий л ашигтай ололт амжилтыг идэвхтэй суралцаж судлан, бүх ашигтай санал санаачилга, санаа оноог сайшаадаг боловч "Бусдын хоосон номлох" -ыг хэзээ ч хүлээн авахгүй юм.

Түүх дуусахгүй, дуусах ч ёсгүй. Хятадын онцлогтой социализмын зам нь Хятадад зөв зам заасан бөгөөд хэрэгжих боломжтой гэдгийг практик, цаг хугацаа гэрчилсэн юм, түүнчлэн Хятад улс болон дэлхий дахинд гэрэл гэрээ авчрах нь дамжиггүй.