Хөгжил бол дэлхийн улс орнуудын эрх
2021-07-06 21:46:11  

Хөгжил бол дэлхийн улс орнуудын эрх_fororder_1127628998_16255961611071n

ХКН болон дэлхийн улс төрийн намын удирдагчдын дээд уулзалт 6-нд видео хэлбэрээр болж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үндсэн илтгэл хийж, олон орны улс төрийн намууд зүг чигийг хөтлөн жолоодож, иргэдээ сонсож, цаг эриний урсгалыг дагаж, олон орныг хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах чиглэлээр урагшлуулахыг уриалсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ, Хүн төрөлхтөн бол бүтэн цогц байж, дэлхий бол бидний гэр орон юм. Хамтын сорилтыг аль ч орон ганцаараа даван туулах аргагүй. Их цаг эринд их багтаамжтай байх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө орныг тэргүүн байранд тавина гэвэл дэлхий маш явцуу шахуу болж, юм болгонд ширүүн өрсөлдөх хэрэгтэй болно. Хувь заяаны хамтын цогцын үүднээс авч үзвэл дэлхий уужим саруул байж, газар сайгүй хамтын ажиллагааны боломж бий. Хүн төрөлхтний дэвшлийн ахиулах хөдөлгөх хүч бол улс төрийн нам зөв зүг чигийг зааж өгөх явдал юм гэжээ. 

Хөгжил бол дэлхийн улс орнуудын эрх_fororder_1127628998_16255961460391n

Ши Жиньпин онцлохдоо, улс орнуудын түүх соёл, тогтолцоо, хөгжлийн түвшин адилгүй боловч улс онуудын ард иргэдийн хувьд бүгд энх тайван, хөгжил дэвшил, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний нийтлэг үзэл баримтлалыг хүсэн мөрөөддөг.  Улс төрийн нам нь бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийн санаачлагч байж, адил бус улс орны  ард иргэдийн  үнэт зүйлийг ойлгох гэсэн замналыг  хүндэтгэн үзэж, хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнийг бодит амьдралд тусган хэрэгжүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин, хөгжил бол дэлхийн бүх улс орны эрх болохоос биш цөөн хэдэн орны патент биш юм. Улс төрийн намууд хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, улс орнуудын ард иргэдэд хөгжлийн үр шимийг түгээж, дэлхийн хөгжлийн тэгшбайдал, үр дүн, харилцан уялдаа холбоог нэмэгдүүлэх, технологийн хориг, саад тотгор, хөгжлийг салгахыг хамтран эсэргүүцэх ёстой гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, улс төрийн намууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх үүрэг харилцаагаа ухамсарлан, хамтдаа дэлхийн чанартай сорилт, эрсдэлийг даван туулах ёстой гэжээ.  

Хөгжил бол дэлхийн улс орнуудын эрх_fororder_1127628998_16255961969631n

Тэрээр, дэлхий нийтэд газар авч буй цар тахлын эсрэг, улс орнуудын улс төрийн намууд хамтран ажиллаж, цар тахлыг улс төржүүлэх, бусад оронд нэр заах зэрэг үйлдлийг эсэргүүцэж, харин хамтдаа хүн төрөлхтний эрүүл мэндийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах ёстой. Мөн терроризм зэрэг олон нийтийн дайснуудын өмнө улс төрийн намууд аюулгүй байдлын талаар хамтран ажиллах ёстой гэлээ.

Ши Жиньпин, ардчиллыг олон арга замаар биелүүлж болдог, зөвхөн нэг янз байх албагүй. Улс орон ардчилалтайэсэхийг тухайн орны ард түмэн өөрсдөө дүгнэх учиртай, харин цөөн тооны хүн дүгнэх ёсгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, улс төрийн зам засаглалыг сайжруулах үүрэг хариуцлагаа үүрэглэж, ард түмнээ аз жаргалтай амьдруулах чадвараа тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Аз жаргалд хүрэх зам адилгүй байдаг. Олон орны ард түмэн өөрийнхөө хөгжлийн зам болон тогтолцоог сонгох эрхтэй юм. Талууд харилцан туршлага солилцож, өөрийн орны бодит байдалд тохирох ардчилсан улс төрийг байгуулах ёстой гэжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, ХКН дэлхийн засаглалыг идэвхтэй ахиулж, хүн төрөлхтний хамтын сорилтыг даван туулахад шинэ хувь нэмэр оруулах болно. 

Тэрээр, олон улсын дүрэм нь олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Харин цөөн тооны орон тогтоох ёсгүй. Улс хоорондын хамтын ажиллагаа нь хүн төрөлхтөнд үйлчлэхээр зорилт болгох ёстой. Харин жижиг бүлэглэлийн дэлхийг ноёлоход үйлчлэх ёсгүй. Талууд хамтаар жанжлах үзэл болон хүчирхийллийн улс төрийг эсэргүүцэх ёстой. Хятад улс хэзээ ч хөгжиж буй орнуудын их гэр бүлийн нэг гишүүн байх болно. Хөгжиж буй орнуудын олон улсын улс төрийн тогтолцоон дохь төлөөлөх чанар болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийн тулд хэлбэрэлтгүй зүтгэх болно гэжээ.

Ши Жиньпин, орчин үеийн хөгжлийн замд тогтсон загвар байдаггүй. Өөрт тохирсон зам бол хамгийн сайн зам юм. Бусдын замыг сохроор дагах албагүй. Өөрийн орныхоо бодит байдалд тохирсон орчин үеийн хөгжлийн замналыг хүндэтгэх ёстой.

Тэрээр, ХКН Хятадын ард түмнийг дагуулан Хятадын онцлогтой социализм байгуулах замыг хайж олсон юм. Түүх болон практик энэ зам зөв болохыг цаашид гэрчлэх болно. Энэ замаар бид тогтвортой, сайтар урагшлах болно. Бид энэхүү гэрэл гэгээтэй замаар хэлбэрэлтгүй урагшилж, өөрийгөө хөгжүүлэхийн дагуу дэлхийд  ач тусаа өгөх болно. 

Ши Жиньпин онцлохоо, ХКН нь их гүрний үүрэг харилцаагаа ухамсарлан хүн төрөлхтний үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Ядуурлаас ангижруулах нь улс орнуудын ард иргэдийн хамтын хүсэл эрмэлзэл бөгөөд улс орнуудын улс төрийн намуудын биелүүлэх ёстой чухал зорилт билээ. ХКН-ын төв хорооны 18-р их хурлаас хойш,  Хятадын өнөөгийн стандартын дагуу хөдөө орон нутгийн 98 сая 990 мянган ядуу иргэд бүгд  ядуурлаас ангижирч, НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг  10 жил түрүүлэн биелүүлсэн гэжээ.