ХКН болон Хятадын ард түмнийг салгах оролдлого хэзээ ч бүтэхгүй
2021-07-06 11:28:09  

“ХКН-ыг Хятадын ард түмнээс салгаж, сөргөлдөх гэсэн оролдлого хэзээ ч амжилтад хүрэхгүй. ХКН-ын 95 сая гишүүн зөвшөөрөхгүй, Хятадын 1 тэрбум 400 сая ард түмэн зөвшөөрөхгүй” хэмээн ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн хурлын үеэр хэллээ. 
ХКН-г ойлгохын тулд уг нам болон Хятадын ард түмний харилцааг заавал ойлгох ёстой. ХКН-ын зуун жилийн шаргуу тэмцлийг эргэн харах юм бол ХКН-ын дээд удирдагчийн энэ гуйвшгүй итгэлийг ойлгож болох юм. 
Улс төрийн намын мөн чанарын хувьд ард түмэн төвтэй байдаг нь ХКН-ын хамгийн ил тод онцлог юм. ХКН байгуулагдсан цагаасаа л ямар ч цаг үед ард түмний эрх ашгийг тэргүүн байранд тавина хэмээн амласан билээ. 
Зуун жилийн турш ХКН Хятадын ард түмнийг удирдан БНХАУ-ыг байгуулан, социалист бүтээн байгуулалтыг эхлүүлэн, өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлж, иж бүрэн чинээлэг нийгмийг байгуулан нийтээрээ хөгжиж цэцэглэх зорилтын төлөө хичээн зүтгэсээр ирсэн нь ердөө л ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлж, сайнхан амьдруулахын төлөө юм. 
Зуун жилийн хугацаанд Хятадын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн эрин үеийг өнгөрүүлэхдээ ХКН Хятадын ард түмэнтэй аль хэдийн салж болшгүй нягт харилцаатай болжээ. Дэлхийд нэр хүндтэй олон нийттэй харилцах, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг Edelman компанийн гаргасан 2020 оны итгэлийн судалгааны тайлангаас үзэхэд Хятадын ард түмний засгийн газартаа хүлээлгэсэн итгэлийн индекс 95 хувь байж, судалгаанд хамрагдсан орнуудын эхний байранд оржээ. Тийм ч учраас ХКН болон Хятадын ард түмний харилцаанд сэв суулгах гэсэн оролдлого маш инээдэмтэй санагдаж байна. 
ХКН ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг тэмцлийнхээ зорилго болгон,  ард түмэн түүхийг бүтээгч, жинхэнэ баатрууд хэмээн үздэг. Хятадын ард түмэн бол ХКН-ын хамгийн том итгэл юм. Тиймээс салгах, сөргөлдүүлэх гэсэн элдэв янзын оролдлого хэзээ ч амжилтад хүрэхгүй. 
Ард түмнийхээ төлөө бүхнээ зориулж, ард түмнийхээ хүчинд хөгжиж байна. Хоёрдугаар зуун жилийн тэмцлийн харалтаа биелүүлэх шинэ аянд ХКН Хятадын ард түмнийг удирдан илүү гайхалтай амжилтыг бий болгож, сайн сайхан ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.