Улс төрийн нам ард түмний аз жаргалын төлөө зүтгэх ёстой
2021-07-07 20:54:34  

6-ны өдөр ХКН болон дэлхийн улс төрийн намуудын удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалтад ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин видеогоор холбогдон үндсэн илтгэл тавилаа. Тэрээр хэлсэн үгэндээ: “Улс төрийн нам нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чухал хүчний хувьд урагшлах зөв чиглэлээ зорьж, ард түмний аз жаргал, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө зүтгэх  үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой” гэжээ.

Улс төрийн нам ард түмний аз жаргалын төлөө зүтгэх ёстой_fororder_1

Дэлхий нийтээрээ олон эрсдэл сорилтод тулгарч байгаа одоогийн нөхцөл байдалд улс орны ард түмэн аз жаргалтай амьдралаа улам нандигнан мөрөөдөх болж байна. Олон улсын улс төрийн намууд хамтын сорилтыг шийдвэрлэж, иргэдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд илүү идэвхтэй судалгаа хийж, үүрэг хариуцлагаа илүү ухамсарлах шаардлагатай юм.
Энэ удаагийн олон улсын чанартай улс төрийн намуудын дээд хэмжээний чуулга уулзалт нь ХКН-ын түүхэн дэх хамгийн өндөр зиндааны хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон бөгөөд дэлхий нийтийн хүсэл найдварыг хүлээсэн юм. 

Чуулга уулзалтын үед дарга Ши Жиньпин 160 гаруй улс орны 500 гаруй улс төрийн нам болон улс төрийн байгууллагын удирдлага, улс төрийн нам болон олон салбарын 10 мянга гаруй төлөөлөлтэй цахимаар уулзан, “Ард түмний аз жаргалын төлөө зүтгэх ба улс төрийн намын үүрэг хариуцлага” уриан дор санал бодлоо солилцжээ. Ши Жиньпин удирдан жолоодох, нийтлэг ойлголтоо төвлөрүүлэх, хөгжлийг дэмжих, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг таван талаас “ХКН-ын санаачилг”-ыг дэвшүүлж, улс төрийн нам түүхийн үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой гэдэг байр сууриа дээрх асуудалтай холбогдуулан бүх талаар тайлбарлажээ. Аргентины Шударга ёс намын дарга бөгөөд Ерөнхийлөгч Алберто Фернандез чуулга уулзалтад хэлсэн үгэндээ: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үг нь гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Түүний хэлсэнчлэн улс орны улс төрийн намууд ард түмний аз жаргалын төлөө ямар үүрэг хариуцлага хүлээх ёстойгоо бодох хэрэгтэй гэжээ.

“Хятад улсын 1.4 тэрбум гаруй ард иргэдийн илүү сайн сайхан амьдрал, хүн төрөлхтний энх тайван хөгжлийн үйлсийн төлөө зүтгэх нь ХКН-ын мөнхийн зорилт юм.” хэмээн Ши Жиньпин даргын хэлсэн үг нь зуун жилийн замналыг туулж ирсэн коммунистуудын ард түмэндээ хандан хийсэн амлалт, дэлхий нийтэд хандан хийсэн амлалт юм. Хоёр дахь зуун жилийн зорилтынхоо төлөө тэмцэх замд ХКН мөн л улс орны улс төрийн намууд болон улс төрийн байгууллагатай хамтран, түүхийн зөв сонголтыг хийж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж, улам гэгээн саруул ирээдүйг цогцлон байгуулах болно.