Бас л гүтгэсээр...
2021-07-21 20:24:12  

Бас л гүтгэсээр..._fororder_W020210721687403431869

Эх сурвалжийн дагуу, Америкийн Дотоодын Аюулгүй байдлын яамны Интернет болон дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг (CISA) энэ сарын 20-нд тайлан нийтэлж, Америкийн засгийн газрын хянаж буй хийн хоолойн 23 оператор компани 2011-2013 онд кибер халдлагад өртсөн бол үүнийг Хятад улсын засгийн газрын дэмжлэгтэй байгууллага нэгж үйлдсэн гэжээ.

Үүнд чиглүүлэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 21-нд хэлэхдээ, Америкийн талын энэ тайлан гэгч нь хар цагааныг хутгаж, үнэн худлыг тонгоруулж, ёстой л “хулгай хийсэн хүн хулгайчийг барь гэж хашхирсан” юм болж байна. Интернетийн аюулгүйн асуудлаар тус орон аль эрт олон улсын өмнө нүүрээ барж дууссан, одоо бусдыг гүтгэх тэр их итгэл зориг хаанаас нь гарч байна? Шулуухан хэлэхэд Америк бол жинхэнэ Хятад улсын интернетийг хакердаж буй хамгийн том орон мөн. Хятад улс ямар ч хэлбэрийн хакерийн ажиллагааг эсэргүүцнэ, энэ байр сууриндаа бат зогсоно гэв.