Форт Детрик лабораторийг шалгахыг уриалав
2021-07-21 19:49:31  

Форт Детрик лабораторийг шалгахыг уриалав_fororder_ac4bd11373f08202f15255eae9ed4aeba9641bc4

7-р сарын 21-ний үдээс хойш болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч хэвлэлийн төлөөлөгч Жао Лижяниас "7-р сарын 21-ний үдээс хойш хүртэлх байдлаар, Хятад улсын 5 сая шахам сүлжээ ашиглагчид Форт Детрик лабораторийг шалгахыг ДЭМБ-д уриалсан ил захидалд гарын үсэг зурсан нь дотоод гадаадын мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан байна. Хэвлэлийн төлөөлөгч үүнд ямар үзэл бодолтой байгаа бэ?" хэмээн асуужээ.

Жао Лижянь хариулахдаа: Хамтаар гарын үсэг зурах энэ удаагийн ажиллагаа 7-р сарын 17-ноос эхэлсэн бөгөөд Хятадын ард иргэд идэвхтэй нэгдэж, 5 хүрэхгүй хоногийн хугацаанд 5 сая шахам хүн оролцсон байна. Тасралтгүй нэмэгдсээр байгаа тоо нь Хятадын ард олны үзэл бодлыг төлөөлж, тэдний Америкийн зарим хүмүүс вирусийн эх үүсвэрийг хайх асуудлыг ашиглан улс төрийн явуулга хийж буйд хилэгнэж буйг харууллаа. АНУ Форт Детрик лабораторийг аль болох түргэвчлэн шалгах ёстой юм, гэхдээ ингээгүй, Форт Детрикийн нууц өнөөдрийг хүртэл тайлагдаагүй гэв.

Жао Лижянь, цар тахлын улмаас нас барсан 630 мянга шахам иргэдийнхээ өмнө Америкийн тал ил тод, бодитой арга хэмжээ авч, өөрийн орныхоо халдварын эх үүсвэрийг нухацтай шалгаж, цар тахлын эсрэг тэмцэл урагшгүй байсны шалтгааныг шалгаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцон, Форт Детрик, мөн  Америкийн хилийн чанад дахь  200 гаруй биологийн лабораторийн тухай сэжиг тааврыг туйлбартай шалгаж, дэлхийн улс түмэнд тодорхой хариулт өгөх ёстой гэжээ.

 

\Уртнасан.\