БНСУ-ын сонгуульд хэзээ ч хөндлөнгөөс нөлөөлөхгүй
2021-07-21 20:22:14  

БНСУ-ын сонгуульд хэзээ ч хөндлөнгөөс нөлөөлөхгүй_fororder_W020210721687403486401

Сүүлийн үед БНСУ-ын зарим улс төрч Хонконгийн тухайд болон THAAD” системийн асуудлаар сөрөг үг яриа үүсгэсэн бол БНХАУ-аас БНСУ-д суугаа элчин сайд уулзалт, ил мэдэгдэл хийх зэрэг хэлбээр Хятадын талын холбогдох байр суурийг тодорхойлжээ. Харин БНСУ-ын дотоодод зарим хүмүүс үүнийг тус орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийсэн, БНСУ-ын сонгуулийн нөхцөл байдалд нөлөөлсөн сэжигтэй хэмээн үзсэн бөгөөд хянуур болгоомжтой ажиллахыг БНСУ-ын Гадаад харилцааны яам нь Хятадын талд хүсжээ.

Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 21 хэлэхдээ, БНСУ-ын талын холбогдох үзэл ойлголтыг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй. Хонконг бол Хятад улсын Хонхонг, Хонконгийн үйл хэрэг бол тэр чигээрээ Хятад улсын дотоод засаглал юм. Ямарваа улс орон, байгууллага, хувь хүн энэ тухай элдвийг ярих эрхгүй бөгөөд ингэх ч ёсгүй. “THAAD” системийн тухайд Хятад, БНСУ хоёр тал үе шаттайгаар зохицуулах талаар нийтлэг ойлголтод хүрсэн, энэ нь хоёр орны харилцаа сайжран хөгжихийн чухал суурь юм. Хоёр талын нийтлэг ойлголтын дагуу энэ асуудлыг эв зүйтэй шийдвэрлэж, зохицуулах үндсэн арга замыг идэвхтэй эрэлхийлэхийг БНСУ-д хүсэж байна. Хятад улс бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцохгүй байх зарчим баримталдаг, БНСУ-ын сонгуулийн нөхцөл байдалд хөндлөнгийн оролцоо хийх, эсвэл нөлөөлөх ямар ч магадлал, шаардлага үгүй гэв.

 

 

\Уртнасан.\