Вирусийн эх үүсвэрийг хайх дараагийн шатны судалгааг АНУ-д хийх ёстой
2021-07-21 09:07:58  

ДЭМБ-ын нарийн бичгийн газраас саяхан дурдсан КОВИД-19 вирусийн эх үүсвэрийг хайх  тухай хоёр дахь шатны ажлын төлөвлөгөө нь Хятад улсыг оролцуулсан олон орны байр суурьтай нийцэхгүй байна. Одоохонд 55 улс орон ДЭМБ-ын ерөнхий захиралд захиа илгээж, шинжлэх ухаанын үндэслэлийн дагуу вирусийн эх үүсвэрийг хайхыг уриалан, улс төрийн явуулга хийхийг эсэргүүцжээ.

Вирусийн эх үүсвэрийг хайх дараагийн шатны судалгааг АНУ-д хийх ёстой_fororder_45ad0adfly4gr3xmqn43ej20u00k5aby

Хятад улс хамгийн түрүүнд ДЭМБ-д хандан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг мэдүүлж байсан бөгөөд вирусийн эх үүсвэрийг хайх асуудалд нээлттэй байр суурь баримталж, хоёр ч удаа ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг урьж вирусийн эх үүсвэрийг хайх судалгаа өрнүүлсэн. Хоёр талын хамтарсан судалгааны хэсгийн албан ёсны тайланд бичигдсэн дүгнэлт, санаачилгыг хүндэтгэх ётсой.

Үүний зэрэгцээ “Цар тахлын эсрэг тэмцэлд хамгийн муу ажилласан орон”-ы хувьд, цар тахлын эсрэг АНУ-ын тэмцэлд эргэлзээ тааврын зүйл хамгийн олон, оношлогдсон өвчтөний тоо хамгийн олон, нас барсан тохиолдол хамгийн олон учраас дэлхийн хэмжээнд вирусийн эх үүсвэрийг хайх дараагийн шатны шалгалт судалгаа хийгдэх гол цэг нь байх ёстой.

Вирусийн эх үүсвэрийг хайх дараагийн шатны судалгааг АНУ-д хийх ёстой_fororder_45ad0adfly4gsnpesq6kuj20u00hjt9i

2019 оны 7-р сард АНУ-ын биохимийн зэвсгийн хамгийн том бааз Форт Детрикийн биологийн лабораторийг гэнэт хаасан, түүнчлэн яг энэ үеэр үүсэл гарал нь тодорхойгүй “электрон тамхины өвчин” дэгдсэн. АНУ-ын Өвчин эмгэгийн хяналтын төв зэрэг эрх бүхий байгууллагынхан КОВИД-19 вирус бүр 2019 оны 12-р сард Америкт халдварлаж эхэлсэн хэмээх дүгнэлт гаргасан. Америкийн сүүлийн хоёр засгийн газар бүгд вирусийн эх үүсвэрийг хайх асуудал дээр хариуцлагаа Хятад улсад тохохыг зэхсэн бол, дэлхийн олон газар дахь тус орны 200 гаруй биологийн лабораторийн байгаа орнуудад багц олон халдварт өвчин дэлгэрсэн зэрэг олон зүйл дурдагдаад байхад өөрөө харин лабораторийнхоо үүрэг чадвар, ашиглалт зориулалтын талаар таг дараад сууж байна. Энэ бүхэн нь хүмүүс АНУ-ын засгийн газрыг “ил гаргаж болохгүй нууц”-аа далдалж байна хэмээн сэжиглэхэд хүргэж байна.

Ийм ч учраас БНСУ, Испани, Украин зэрэг олон орнуудын бие даасан мэдээллийн хэрэгсэл, олон нийт байр сууриа илэрхийлж, КОВИД-19 вирусийн эх үүсвэрийг хайх судалгаа шалгалтыг хамгийн илүү хүлээх ёстой орон бол Америк гэсэн байна. Энэ бол шударга ёс, шинжлэх ухаанд хандсан олон улсын хамтын нийгэмлэгийн уриалга бөгөөд вирусийн эх үүсвэрийг хайх асуудлыг улс төржүүлж буйд чиглэсэн эсэргүүцэл юм.

Олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгад Америкийн тал заавал хариу өгч, нэн даруй вирусийн эх үүсвэрийг хайх олон улсын шалгалтыг хүлээж, дэлхийн улс түмний асуултад хариулах ёстой.

\Уртнасан.\